ГИДРОГЕОЛОГИЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Газрын доорх усны хайгуул, судалгаа явуулах;
- Хээрийн ажил гүйцэтгэх: өрөмдлөгийн ажиглалт, дээж авах, усны түвшин хэмжих;
- Усны химийн болон физик шинжилгээ хийх, үр дүнг боловсруулах;
- Гидрогеологийн зураглал, загварчлал гаргах;
- Усны нөөцийн тооцоо хийх, урсацын динамик өөрчлөлт шинжлэх;
- Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийхэд оролцох;
- Ус ашиглалтын зөвлөмж боловсруулах, усны менежментийн төлөвлөгөө гаргах;
- Хууль, тогтоомжид нийцсэн судалгаа тайлан боловсруулах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Гидрогеологи, геологи, байгаль орчны инженерчлэл эсвэл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
- Хээрийн судалгаа хийх чадвартай, биеийн тэсвэртэй;
- GIS, AutoCAD, гидрогеологийн загварчлалын програмууд (ж. HydroGeoSphere, MODFLOW гэх мэт)-ын мэдлэгтэй байх;
- Шинжилгээний багаж хэрэгсэл ашиглах чадвартай;
- Багаар ажиллах, харилцах чадвар сайтай байх;
- Төлөвлөгөө, тайлан бичих чадвартай, хариуцлагатай;
Нэмэлт мэдээлэл
- Хээрийн болон оффисын орчинд ажиллана.
- Ажил гүйцэтгэлийн явцад алслагдсан бүс нутагт томилолтоор ажиллах шаардлагатай.
- Улирлын онцлогоос шалтгаалсан ажлын ачаалал өөрчлөгдөж болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.