ВИП ТЕЛЛЕР/ Яармагийн гүүрний хойно/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар харилцагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох, харилцагчийн сонгосон бүтээгдэхүүн болон үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн гүйлгээг түргэн шуурхай хийж гүйцэтгэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Аль нэг мэргэжлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Банк санхүү, нягтлан бодох чиглэлээр төгссөн бол давуу тал болно;
- Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн;
- Олон нийттэй харилцах, багаар ажиллах чадвартай;
- Бусдын нөлөөнд автахгүй бие даан шийдвэр гаргах чадвартай;
- Хариуцлагатай;
- Борлуулалт хийх ур чадвартай;
Нэмэлт мэдээлэл
- Хотын төвийн оффис;
- Банкны зардлаар сургалтанд хамрагдах, өөрийгөө хөгжүүлэх боломж;
- Ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлд хамрагдах боломж;
- Карьер ахих, ур чадвараа харуулах боломж;
- Найрсаг хамт олон, мэргэжлийн, өндөр боловсролтой удирдлага, өөрийгөө сорих, өгч хөгжих боломж;
Үндсэн цалин+Борлуулалтаас хамаарсан урамшуулалт цалин+Хоолны нэмэгдэл+Ажилласан жилийн нэмэгдэл
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.