ГЭНЭТИЙН ОСЛЫН ҮЕД ХАРИУ ҮЗҮҮЛЭХ БАГИЙН АХЛАХ АЖИЛТАН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Ээлжийн бие бүрэлдэхүүнийг өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллах.
- Уурхайн талбайд үүссэн онцгой нөхцөл, гал ослын үед гал унтраах удирдагчийн /талбарын захирагч/ үүрэг гүйцэтгэх
- Гал унтраах автомашин, гал унтраах систем, аврах багаж хэрэгслүүд, хорт хий утаанаас хамгаалах баг, холбооны хэрэгсэл, гал унтраах нөөц хэрэгслийн бэлэн байдлыг хангуулж, хяналт тавьж ажиллах;
- Аврах, гал унтраах ажиллагаа, бэлтгэл сургуулилтын чиглэлээр бусад байгууллагуудтай хамтран ажиллах;
- Аюулгүй байдлын гүйцэтгэлийг сайжруулахуйц үйл ажиллагааг хариуцах, мэдээлэл солилцох процесс болон сургалт явуулахад оролцох, гэрээт компаниудын аюулгүй байдал, Гэнэтийн ослын үеийн менежментийн төлөвлөгөөнд хяналт тавих, хамтарч оролцох · Аюулгүй байдлын болон хамгаалалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах бэлтгэл сургуулилт хийлгэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- ДХИС-ийн Онцгой байдлын сургууль энэ чинлэлийн дотоод, гадаадын их, дээд сургууль төгссөн байх.
- ХАБЭА-н чиглэлийн сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байвал давуу тал болно
- Гал унтраах анги салбарт салаа, бүлгийн даргаас дээш албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх.
- Эрэн хайх, аврах ажиллагааны салбар, бүлгийн дарга албан тушаал дээр ажиллаж байсан бол давуу талтай байна.
- Ослын удирдлагын тогтолцоо, гамшгаас хамгаалах болон гал унтраах чиглэлийн сургалт, дадлагыг зохион байгуулж байсан туршлагатай байх
- Уурхайд 14/14 ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх
Бусад
БайршилГовь-Алтай аймаг
СалбарУул уурхай
ТүвшинАхлах ажилтан
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.