Нягтлан бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн эд хөрөнгийг хариуцах, анхан шатны баримтуудад үндэслэн НББ-ийн зарчим дүрэм журмын хүрээнд бүртгэлийг хөтлөн явуулж, эд хөрөнгийн хадгалалт,ашиглалт,хамгаалалтанд хяналт тавих;
- Ажлын тайлан бэлтгэх, санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрдүүлэн зохих журмын дагуу үдэж архивлах,холбогдох байгууллагуудад /татвар,аудит/ шаардлагатай тооцоог тогтсон хугацаанд гаргаж мэдээллээр хангахад дэмжиж ажиллах;
- Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад үндэслэн борлуулалтын болон бусад гүйлгээ, өртөг зардал бүртгэх;
- Бараа материалын болон хангамжийн материалын тайлан бэлтгэх, бүртгэх, хяналт тавих;
- Нягтлан бодох бүртгэлийн өдөр тутмын ажил гүйлгээ бүртгэл, тооцоолол хийх;
- Удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах;
- Байгууллагын санхүүгийн өдөр тутмын гүйлгээг хийх, тайлагнах;
- Хөрөнгө, өр төлбөрийн тооцоог хийж, хянах;
- Цалин хөлс, ажлын зардлын тооцоолол гаргах, гүйлгээг хийх, тайлагнах;
- Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд
Ажлын байранд тавигдах шаардлага
- Банк санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн чигэлэлээр их дээд сургууль төгссөн;
- Нягтлан бодогчоор 5-с дээш жил ажилласан туршлагатай;
- Компьютерийн хэрэглээний болон бусад мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай;
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах;
- Багаар болон бие даан ажиллах чадвартай;
- Татварын хууль, журам, стандартын талаар мэдлэгтэй байх;
- Санхүүгийн программ, мэдээллийн систем ашиглах чадвартай;
- Хариуцлагатай, нягт нямбай байх;
- Тогтвор сууршилтай ажиллах хүсэлтэй байх
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.