Гомдол шийдвэрлэх ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлчлүүлэгчээс утсаар, амаар болон бичгээр ирсэн санал, гомдлыг хүлээн авах, үйлчлүүлэгчтэй уулзах, гомдлыг тэмдэглэх, бүртгэл хөтлөх;
- Хүлээн авсан гомдлыг өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх, хариуг үйлчлүүлэгчид илгээж гомдлыг хаах, шууд шийдвэрлэх боломжгүй гомдлыг холбогдох алба нэгжид шилжүүлэх, эргэн лавлан эцэслэх;
- Гомдлыг шийдвэрлэх бүхий явцад хяналт тавих, холбогдох албан тушаалтнуудыг мэдээллээр хангах;
- Гомдол саналын тайлан бэлтгэн анализ хийх, ажил сайжруулах санал дэвшүүлэх, тайлагнах;
- Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр бакалавр зэрэгтэй;
- Харилцагчийн үйлчилгээ, маркетинг, судалгаа шинжилгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай;
- Харилцааны ур чадвартай, судалгаа шинжилгээ хийх нэгтгэн дүгнэх чадвартай;
- Англи хэлний дунд шатны мэдлэгтэй;
- Компьютерын хэрэглээний программууд болон дотоод сүлжээнд ажиллах чадвартай;
Нэмэлт мэдээлэл
Бид танд:
- Уян хатан цагийн хуваарь;
- Мэргэжлийн болон үндсэн ур чадварын сургалтуудад хамрагдах;
- Таван Богд Группийн 5-6 төрлийн сонирхлын клубүүдэд хамрагдах;
- Ажилтанд олгох сар бүрийн купон буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх;
- Хоол, унааны хөнгөлөлт, Эрүүл мэндийн сайн дурын даатгал;
- 2 сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх 4 цагийн цалинтай чөлөө;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарЭрүүл мэнд
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.