Сургалт хариуцсан хүний нөөцийн мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Группийн хүний нөөцийн бодлоготой уялдсан сургалтын систем, баримтлах зарчим, сургалтын төсөв, төлөвлөгөөг боловсруулан, төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах;
- Холбогдох газар, нэгжийн ажилтнуудтай хамтран зайн сургалтын санг нэмэгдүүлэх, тогтмол шинэчилж, ажилтнуудыг ажлын байранд хөгжих боломжоор хангах, программын сайжруулалтыг хийх, ажилтнуудад мэдээлэх, таниулах;
- Хүний нөөцийн бодлогын хүрээнд дотоод болон Гадаад болон мэргэжлийн байгууллагын сургалтын хэрэгцээ шаардлагын дагуу ажилтнуудад хөгжүүлэх, мэргэшүүлэх, таниулах, чиглүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулан, ажилтнуудыг тогтмол хамруулах;
- Сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүний нөөцийн менежмент, бизнесийн удирдлага, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Сургалт, хөгжил хариуцан ажиллаж байсан бол давуу тал болно.
- Төлөвлөх, төлөвлөгөөний гүйцэтгэлийн хэрэгжилтийг хянах, ажилтнуудыг чиглүүлэх, заах ур чадвартай байх;
- Нэгтгэн дүгнэх, дүн шинжилгээ хийх, тайлагнах, мэргэжлийн зөвлөгөө өгөх чадвартай байх;
- Нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, задлан шинжлэх, асуудлыг шийдвэрлэх, оновчтой шийдвэр гаргах чадвартай байх;
- Интернэтийн орчин, дотоод сүлжээ, техник технологи, мэдээллийн орчинд ажиллах чадвартай байх;
- Англи хэлний зохих мэдлэгтэй байх;
- Хувь хүний болон ажил, мэргэжлийн ёс зүйтэй байх.
Нэмэлт мэдээлэл
- Сетунари Групп ХХК-ийн нээлттэй зарлагдсан ажлын байранд анкет илгээснээр Та Өсөн дэвших боломж, Өрсөлдөхүйц цалин урамшуулал, Тогтвортой ажлын байраар бид таныг ханган ажиллахад таатай байна.
- Та өөрийн анкетыг Zangia.mn сайтаар илгээх боломжтой бөгөөд бид зөвхөн ажлын байрны тавигдах шаардлагад нийцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарЗахиргаа, хүний нөөц
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.