Одоогоор мэдэгдэл алга байна

"Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТЭЙ, ЦАЛИНТАЙ ОЮУТНЫ АЖИЛ

1,500,000-1,800,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Гүйцэтгэх үндсэн үүрэг

    • Боловсролын хөтөлбөрийг ЕБС-ийн бага дунд ангийн багш нарт сурталчлан таниулах, борлуулах (Өөрийн боломжит өдрүүдэд ажиллана)
    • Хүүхдийг ном унших дадал хэвшилтэй болгож номын агуулгаар дамжуулан хүнлэг энэрэнгүй, цэвэр ариун сэтгэлтэй, билиг оюун төгөлдөр, монгол үндэстнийхээ хэл, соёл өв уламжлал, ёс суртахууныг эзэмшсэн, бахархаж хэрэглэдэг, хүндэлж дээдэлдэг, байгаль, эх дэлхийгээ эрхэмлэн хамгаалах үүрэг, хариуцлагаа ухамсарласан, хүмүүнлэг нийгмийг цогцлоон байгуулах ирээдүйн монгол иргэнийг өсгөх, хүмүүжүүлэх, бэлтгэхэд зорилгын хүрээнд сайн дурын ажилд оролцоно.

 

 

Ажлын байранд тавигдах шаардлага

"Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ -ийн “Мэдлэг бэлэглэе” тэтгэлэгт хөтөлбөрийн тухай: 

 

Монголын 3 үеийнхний шимтэн унших дуртай, БСШУЯ-ны шилдэг ном, Боловсролын үндэсний хүрээлэнгээр үнэлгээ хийгдсэн, дэлхийн алдарт National Geographic нийгэмлэгийн байгаль хамгаалагч, шинжлэх ухаанч дүрүүдээр шалгарч байсан ба Монголд 2.7 сая хувь хэвлэгдэж хэвлэмэл бүтээгдэхүүний дээд амжилтыг  “Динза” болон “Цондоолой Цүндээлэй” комик номнууд маань  тогтоогоод байна.

 

“Цондоолой Цүндээлэй” комик цуврал анх 2004 оноос, “Динза” комик цуврал 2009 онд уншигчдад хүрсэн цагаасаа эхэлж,  номын борлуулалтын орлогоос хүүхдүүдэд хүмүүжил, төлөвшил, гоо зүй, соёлын боловсрол олгох соён гэгээрлийн олон талт үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн юм.

 

2024 оноос эхлэн “Динза” “Цондоолой Цүндээлэй хоёр” комик ном эхэн үеийн уншигч нарт зориулсан сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох, цаашид өндөр цалин урамшуулалтай ажлын байраар хангах зорилготой “Мэдлэг бэлэглэе” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

 

2024 онд нийт 30 гаруй сая төгрөгийн тэтгэлэг, урамшуулал олгосон бол 2025 онд 100 оюутан тус бүрт 2,4 сая – 6 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор ажиллаж байна.

 

Хэн оролцох боломжтой вэ?

  • Номонд хайртай байх
  • Дотоодын их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн оюутан
  • Сургалтын байгууллагын өдөр болон оройн ангид суралцдаг байх
  • Хүүхдийн сайн сайхны төлөө бусдыгаа манлайлж сайн дурын үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцох хүсэл эрмэлзэлтэй байх
  • Динза, Цондоолой Цүндээлэй номын уншигч бол давуу тал болох

Нэмэлт мэдээлэл

Ажлын байрны тухай:

“Динза” “Цондоолой Цүндээлэй хоёр” комик ном дээр суурилсан “Хүн бүхэн сэтгэлзүйч” хүүхдийн хөгжил төлөвшлийн боловсролын хөтөлбөрийн сургалтыг боловсролын салбарын багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, олон нийтэд мэдээлэл өгөх, түгээн дэлгэрүүлэх, танилцуулан сурталчилах, татан оролцуулах ажлыг оюутан залуус хийнэ.  

 

Сургалт нь зорилтот бүлэг бүрт дараах 4 хэлбэрээр явагдана.

 

  1. Багш бүхэн сэтгэлзүйч – Бага, дунд ангийн багш нарт зориулсан сургалт
  2. Багш бүхэн сэтгэлзүйч – Нийгмийн ухаан, түүх, иргэний ёс зүй, англи хэлний багш нарт зориулсан сургалт
  3. Ээж бүхэн сэтгэлзүйч – 5-14 насны хүүхэдтэй эцэг эхчүүд, эмээ өвөө нарт зориулсан сургалт
  4. Номын санч нарт зориулсан сургалт 

Цалин:

  • Өдрийн 50,000₮ /Цалинг өдөрт нь болон 15 хоногоор тооцон авах боломжтой/
  • Хоол унааны мөнгө 15,000₮ /Оффис дээр ирж ажилласан өдрүүдэд олгогдоно/
  • Нэгжний төлбөр

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТөрөлУлирлаар

Холбоо барих

Утас99048434, 72020707

Зар нийтэлсэн огноо

2025-07-18 20:13

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Худалдааны мэргэжилтэн (88008838)Намир ХХК
2025-07-18
Ээлжийн кассНаран Март ХХК
2025-07-03
Түгээлт хариуцсан ахлах менежерХүнс Групп
2025-07-21
Худалдааны төлөөлөгч /Номин Стандарт/НОМИН Трейдинг
2025-07-01
ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧЗебра Интернешнл Дистрибьюшн
2025-07-01
СЕКТОР МЕНЕЖЕР / СУПЕРВАЙЗИНГ/Грийн Трейд ХХК
2025-07-02
БОРЛУУЛАЛТЫН АУДИТОР "Витафит Юу Би" ХХКВитафит Групп
2025-07-22
Кассын ажилтан /GOOD PRICE MARKET/Үлэмж ХХК
2025-07-21
ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХГурван сор
2025-07-23
БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕР /ГЭРЭЭ ХАРИУЦАЖ АЖИЛЛАХ/Таван Богд Интернэйшнл ХХК
2025-06-27
ангийн дэлгүүрт худалдааны зөвлөхЭдрэн Трейд ХХК
2025-07-02
Борлуулалтын менежерДрийм интерпрайз
2025-07-25
БРЕНД МЕНЕЖЕР /АНГЛИ ХЭЛТЭЙ/Жавхлант дистрибюшн ХХК
2025-07-25
Хүргэлтийн АжилтанВюрт Монголиа ХХК
2025-07-21
Сувгийн менежер / HORECA /Түмэн сүндэр ХХК
2025-07-08
БИЗНЕС ХӨГЖИЛ ХАРИУЦСАН МЕНЕЖЕРМогул Групп
2025-07-25
Онлайн Борлуулалт хариуцсан мэргэжилтэнСаммит Компьютер Технологи ХХК
2025-07-21
АГУУЛАХЫН ТУСЛАХ АЖИЛТАН / ЭРЭГТЭЙ /Аодэ ХХК
2025-07-22
БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕРКоллПро ХХК
2025-07-21
Худалдагч касс ажилд сургаж авнаРусбел ХХК
2025-07-24

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.