ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗӨВЛӨХ /АПЕКС КАПИТАЛ ҮЦК/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой төсөл дээр ажиллах. Тус төсөлтэй холбоотой идэвхжүүлэлт, борлуулалт хийх, хөрөнгө оруулалтын талаар зөвлөх үйл ажиллагааг сайжруулах санал, санаачилгыг гарган хэрэгжүүлэх;
- Хөрөнгө оруулалтын олон төрлийн бүтээгдэхүүн /бонд, хувьцаа, ETF гэх мэт/ дээр мэргэжлийн түвшний судалгаа шинжилгээ хийж, олон нийтэд хүргэх контентын санаа боловсруулах, сонирхолтой нийтлэл бэлтгэх, судалгааны үр дүнд үндэслэн харилцагчид танилцуулж, зөвлөгөө өгөх;
- Харилцагчид компанийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний /хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн/ талаарх үнэн зөв ойлголтыг өгөх, үнэ цэнтэй мэдээллийг хүргэх замаар итгэлт зөвлөх нь байх;
Ажлын байранд тавигдах шаардлага
Мэргэжлийн ур чадвар:
- Санхүү, бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлээр төгссөн
- Санхүү, хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэгтэй, сонирхон судалдаг
- Зах зээл, санхүүгийн судалгаа шинжилгээ хийж, нийтлэл бэлтгэх ур чадвартай
- Харилцаа, борлуулалтын өндөр ур чадвартай
- Англи хэлтэй
Зөөлөн ур чадвар:
- Харилцагчдад итгэлцэл бий болгон, харилцааг үр дүнтэй авч явах
- Багийн итгэлтэй гишүүн байж нэг зорилгын төлөө хамтран ажиллах ур чадвартай
- Бүтээлч сэтгэлгээтэй
- Суралцах арга барил эзэмшсэн
Зан төлөв, хандлага:
- Эерэг
- Өндөр ёс зүйтэй
- Сэтгэлтэй
- Өсөн дэвших сэтгэлгээтэй
Нэмэлт мэдээлэл
Бид ажилтнууддаа дараах зүйлсийг санал болгодог.
- Мэргэжлийн хамт олон дунд мэргэжлийн болон хувь хүний хувьд өсч дэвших боломж
- Сурч хөгжих ажлын орчин /Танхимын болон гадны онлайн курс/
- Өрсөлдөхүйц цалин
- Сар бүрийн урамшуулал, нэмэгдэл
- Ажилтны санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих "Хуримтлалын хөтөлбөр"
- Хувийн санхүү, хөрөнгө оруулалт, гадаад зах зээлийн талаар өргөн мэдлэгтэй болоход бид багаараа тусална
- Бид Танд мэдлэг, туршлагаар харамгүй хөрөнгө оруулалт хийх мэргэжлийн хамт олон байх болно
- Хотын хөвд маш тухтай оффис, амттай кофе
- Уян хатан ажлын цаг
- Ажилтны well-being-д зориулсан цалинтай чөлөө
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.