Үр дүн, бүтээмж, шинэлэг зүйлийг эрхэмлэгч HR
Гүйцэтгэх үндсэн үүрэг
YES ХХК — 1999 оноос хойш хаяг, реклам, хэвлэлийн салбарт тэргүүлэгч байр суурьтай, шинэ менежментийн системийг хэрэгжүүлж эхэлсэн, бүтээлч, ухаалаг өөрчлөлтийн баг юм.
Бид компанийн үр ашиг, бүтээмж, сэтгэл ханамжийг дараагийн түвшинд хүргэх зорилготой бөгөөд энэ замыг ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР таниас эхлүүлнэ гэж итгэж байна.
???? Таны хийх ажил бол:
- Шинэ менежментийн системийг хүний нөөцөд нэвтрүүлэх
- Сонгон шалгаруулалтыг зөвхөн CV биш, хандлага, хариуцлага, бүтээмж дээр тулгуурлан хийх
- KPI, шагнал урамшууллын системийг хэрэгжүүлж, багийг тогтворжуулах
- Ажлын байр, үүрэг хариуцлагыг бүтэцчилж, ажилтнуудын амжилтыг дэмжих
- Захиргаа, цаг бүртгэл төдий бус, шинэ соёлыг шингээсэн HR системийг удирдах
- Шинэчлэл, манлайллыг дэмжих уур амьсгалыг бүрдүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
Та дараах асуултад “тийм” гэж хариулж чаддаг уу?
- Та хүний нөөцийн чиглэлээр мэдлэг, туршлагатай юу?
- Та зөвхөн ажил хийдэггүй — бүтээмж гаргадаг, манлайлагч мөн үү?
- Та өөрчлөлт хийхээс айдаггүй, харин түүнийг эхлүүлдэг нэгэн мөн үү?
- Та сайн дурын ажил, хүмүүнлэг санаачлагад оролцдог уу?
- Та гүйцэтгэлийг дээшлүүлдэг KPI системтэй ажиллаж байсан уу?
- Та өөртөө болон багтаа хариуцлага, урам зориг, өсөлт авчирч чадна гэж боддог уу?
- Та бусдад тусалж, хамтдаа амжилт гаргахад үнэхээр сэтгэлээсээ ханддаг уу?
- Та Пушкин, Тургенев, Толстойн хэл дээр харилцаж чаддаг уу? (давуу тал болно)
Нэмэлт мэдээлэл
Бидний эрхэм зорилго:
ХЭРЭГЛЭГЧИД БОЛОН ТЭДНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН , ҮЙЛЧИЛГЭЭГ ОЛОНД ТАНИГДСАН , НЭР ХҮНДТЭЙ , САЙХАН СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛДЭГ БОЛОХОД НЬ ТУСЛАХ
Бидний дотоод итгэл үнэмшил:
Ажилтан бүрийнхээ амьдралыг элбэг хангалуун, маргаашдаа итгэх итгэлээр дүүрэн болгож, байгууллагын зорилго болон улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулснаараа чин сэтгэлээсээ бахархдаг ажилтнууд бүхий компанийг хамтдаа бүтээн байгуулах.
Өөрчлөлтийг гаднаас бүү хүлээ…
Чи өөрөө эхлүүл. Бид чамайг урьж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарЗахиргаа, хүний нөөц
ТүвшинНэгжийн дарга
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.