Нэвтрэх

Одоогоор мэдэгдэл алга байна

Энд дарж:

АПП татах
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг

МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Контентийн төлөвлөлт хийх, бүтээх, түгээх үндсэн үүргийг гүйцэтгэнэ

 

#ТаныАмжилтынХурдасгуур #БиднийҮнэтЗүйлс #ӨөдрөгХандлага #ӨрнүүнЭрмэлзлэл  #ӨндөрЧадвар

Ажлын байранд тавигдах шаардлага

 

  • Маркетингийн чиглэлээр дээд боловсролтой
  • Маркетингийн автоматжуулалтын систем дээр ажиллах чадвартай
  • Мэдээллийн технологийн ерөнхий түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлийн түвшинд мэдээний эх бэлтгэх, контент боловсруулах чадвартай
  • Монгол хэлний найруулга зүй болон утга зүйн өндөр түвшний мэдлэгтэй
  • Сэтгүүлд нийтлэл бичиж, Вэб болон блог хөтлөж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Ерөнхий англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Бүтээлч, шинэлэг байдлаар сэтгэдэг
  • Бусадтай харилцах, хэлэлцээ хийх чадвартай
  • Суралцах чадвар сайтай

Нэмэлт мэдээлэл

Манай компанийг сонгон анкетаа ирүүлсэнд баярлалаа. Сонгон шалгаруулалтын явцыг Таньд илүү тодорхой, ойлгомжтой байх үүднээс дараах мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна.

 

  1. Манай компанийн сонгон шалгаруулалт үндсэн 4 үе шат болон нэмэлт үе шатнаас бүрдэнэ.
    1. Анкетын шалгаруулалт
    2. I болон II шатны ярилцлага
    3. Шаардлагатай ажлын байранд мэргэжлийн шалгалт
    4. Ажлын чиг үүргийн дагуу даалгавар гүйцэтгэх
  2. Бид зөвхөн анкетын шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогч нартай холбогддог
  3. Бид онлайнаар болон оффис дээрээ сонгон шалгаруулалтын ярилцлагуудыг зохион байгуулдаг.
    1. Таньд онлайнаар ярилцлаганд орох талаар мэдээлэл өгсөн бол Таны хувийн и-мэйл рүү заавар болон онлайнаар ярилцлаганд орох линкийг хүргүүлэх болно. Онлайнаар ярилцлага зохион байгуулахдаа Microsoft Teams программыг ашигладаг. Та ярилцлаганд чөлөөтэй ярилцах боломжтой орчинг бүрдүүлж, чихэвч, интернэт зэрэг техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж бэлтгэл ажлаа урьдчилан хангаарай.
    2. Таньд оффис дээр ярилцлаганд орох талаар мэдээлэл өгсөн бол Та манай төв оффис эсвэл салбар оффисууд дээр ирж ярилцлаганд орох болно. Манай төв оффисын хаяг: Хан-Уул дүүрэг, Хаан Тауэр, 22 давхар /120-н уулзварын зүүн хойд талд, Наадам центрийн зүүн талд/
  4. Таньд гэнэтийн ажил тохиолдож сонгон шалгаруулалтын ярилцлаганд ирэх боломжгүй болсон бол бидэнд заавал эргэн мэдэгдээрэй. Манай ажилтнууд өөрсдийн ажлаа зохицуулан сонгон шалгаруулалтын процесст оролцдог тул Таныг бидний ажилд хүндэтгэлтэй хандана гэдэгт найдаж байна.
  5. Бид Таньд сонгон шалгаруулалтын шийдвэрээ 14 хоногт багтаан мессежээр шаардлагатай тохиолдолд утсаар ярьж хариугаа хүргэх болно
  6. Та Мэдээллийн технологийн салбарт ажиллах сонирхолтой, МТ-ийн салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, найрсаг, хурдтай, мэргэшсэн хамт олны эгнээнд нэгдэхийг хүсч байвал бидэнд анкетаа илгээж манай компанийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй хаягаар танилцахыг хүсч байна.

 

Таны хийж бүтээх үйлсэд амжилт хүсье.

Ай Ти Зон компани

Бусад

БайршилУлаанбаатар хот
СалбарМэдээлэл технологи, Харилцаа холбоо
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,200,000 - 1,500,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг
Утас77317731

Зарын хугацаа

Зар нийтлэсэн огноо2022-01-14 18:56
© Айтизон ХХК. 1997-2022 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2022.