Одоогоор мэдэгдэл алга байна

Эрдэнэс ҮТП ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн

3,000,000-3,500,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ажлын байрны зорилго

Компанийн болон үйлдвэрлэл технологийн паркийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, инженерийн дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүсчлэл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлэх

Ажлын байрны үндсэн зорилт

  1. Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн төлөвлөгөө, газрын менежментийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх,
  2. Паркийн газрын ашиглалт, үйлдвэрлэлийн бүсчлэл, байршлын судалгаа хийх, дэд бүтэц (цахилгаан, ус хангамж, бохир ус, хийн хангамж, авто зам, төмөр зам гэх мэт)-ийн төлөвлөлтийг зохион байгуулах,
  3. Паркийн дэд бүтцийн зураг төсөл, техникийн шаардлагыг боловсруулах, инженерингийн компанитай хамтран ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй 

Мэргэжил: Уул уурхайн менежмент, барилга, дэд бүтэц, инженеринг, бизнесийн удирдлага

Мэргэшил: Инженерийн зураг төсөл, дэд бүтцийн төлөвлөлтийн стандарт,  Байгаль орчны үнэлгээ, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн байх.

Туршлага:  Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх.

Ур чадвар:

  • MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,
  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх,
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, багийг хөгжүүлэх, урамшуулах, дэмжлэг үзүүлдэг, үлгэрлэн манлайлдаг байх, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, үр дүнд хүрэх манлайлал хэрэгжүүлэх чадвартай, байгууллагын нууц хадгалах,
  • Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргадаг байх,
  • Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,
  • Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.

Нэмэлт мэдээлэл

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);
  1. Төрийн албан хаагчийн анкет (2022 он, маягт №1),
  1. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia),
  2. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт),
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар,
  4. Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
  5. Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт),
  6. Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia)
  7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia)
  8. Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна. 
  9. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй.

 СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл   цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.

Бусад

БайршилУлаанбаатар хот
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас+976 75883399

Зар нийтэлсэн огноо

2025-05-29 10:06

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Бичиг хэргийн ажилтан /Ростер/Naran Mandal Enterprises LLC
2025-05-30
Уурхайд уулын мастерПүүл Ресурс ХХК
2025-05-19
Тогооч 40/10Спэйр Партс Кит Монголиа ХХК
2025-05-26
Бульдозерын операторТиТиЖиВиСиӨү ХХК
2025-05-06
Эрүүл ахуйчЭЙ СИ СИ ЭЛ КАТЕРИНГ ХХК
2025-05-18
Өрмийн операторТоп Ган Дриллинг ХХК
2025-05-05
МЕХАНИКЧЭрдэнэс Цагаан Суварга ХХК
2025-05-19
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН 15/15 /төслийн талбайд/Жинжий Майнинг
2025-05-30
АВТОГРЕЙДЕРИЙН ОПЕРАТОР /ШАРЫН ГОЛ/“КРИСТАЛ ТОП ГРУПП” ХХК
2025-05-09
Бутлуурын операторХансуун
2025-06-03
Үйлдвэрийн химичМонтай Эрдэнэ ХХК
2025-05-15
Тогооч /Газрын тосны бүтээгдэхүүний агуулах/ЛЕКС ОЙЛ ХХК
2025-05-29
Авто гагнуурчин, дугуйн засварчинТранзит Жем ХХК
2025-05-14
Уулын мастерМонгол Майнинг энд Эксплорэйшн ХХК
2025-05-29
Хуулийн мэргэжилтэн /Англи хэлтэй/Спэйр Партс Кит Монголиа ХХК
2025-05-30
АВТОБУСНЫ ЖОЛООЧ 14/14Эрдэнэс Цагаан Суварга ХХК
2025-05-05
Өрмийн туслах ажилтанРийч Рөүд ХХК
2025-05-20
Маркшейдер инженерМайн Лидер Консалтинг ХХК
2025-05-20
ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР /ОЮУ ТОЛГОЙ САЙТ/Эм Эм Эс Инженеринг ХХК
2025-05-07
Ашиглалтын инженерБолдтөмөр Ерөө гол
2025-05-19

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.