Зээлийн эргэн төлөлт хариуцсан ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хэрэглэгчийн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хяналт тавих
- Хугацаа хэтэрсэн төлбөртэй харилцагчидтай холбоо барьж, төлөлт сануулах
- Өдөр тутмын тайлан, сар бүрийн эргэн төлөлтийн мэдээ бэлтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг эсвэл бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн бол давуу талтай
- Санхүүгийн байгууллага, зээл эсвэл төлбөрийн хяналтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу талтай
- Компьютерын хэрэглээний програм (Excel, Word) дээр ажиллах чадвартай
- Харилцааны өндөр соёлтой, бичиг баримт боловсруулах, хяналт тавих нямбай байдалтай
- Хариуцлагатай, цаг баримталдаг, багаар ажиллах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Бидэнтэй нэгдсэнээр:
- Гүйцэтгэлээс хамаарсан цалингийн систем
- Хотын төвд тав тухтай ажиллах орчин
- Цаашид өөрийгөө хөгжүүлэн өсөн дэвших боломж таныг хүлээж байна.
Сайн Интернэшнл ХХК нь 2025 оны байдлаар Apple, Samsung, Huawei, Realme, HP, Beko зэрэг дэлхийн 20 гаруй брэндийн албан ёсны борлуулагч болж 500 гаруй нэр төрлийн гар утас, цахилгаан барааг борлуулдаг электрон барааны Монголын топ 5 компанийн нэг юм.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарХарилцаа холбоо, шуудан
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.