ЗАХИРГААНЫ МЭРГЭЖИЛТЭН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн дотоод уялдаа холбоог хангаж өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах бэлтгэл ажлыг хангах
- Оффис зохион байгуулалт, ашиглалтын мэдээллийг гаргах, дүн шинжилгээ хийх
- Оффисын эмх цэгцийг хангах, цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавих
- Үйл ажиллагааны баримт бичиг, архив зохион байгуулалтад оролцох
- Компанийн дотоод, гадаад уулзалт зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах
- Компанийн хэмжээнд дотоод мэдээллийн самбар хариуцах
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалаврын зэрэгтэй буюу их дээд сургууль төгссөн
Мэргэжил: Бизнесийн удирдлага ба бусад холбогдох мэргэжлээр их дээд сургууль төгссөн
Туршлага:
- Захиргааны мэргэжилтнээр 2 ба түүнээс дээш жил ажилласан байх
Ур чадвар:
- Microsoft 365 /Excel, Word, Visio, PPT/ программ дээр ажиллах чадвартай
- Баримт бичиг, төсөв, төлөвлөгөө боловсруулах чадвартай
- Бусадтай харилцах, бусдыг сонсох, харилцаа холбоо тогтоох чадвартай
- Асуудалд дүн шинжилгээ хийх, санал шийдэл гаргах чадвартай
- Нягт нямбай, хувийн зохион байгуулалт сайтай
- Багаар болон бие даан ажиллах чадвартай
- Цагийн менежмент сайтай
Нэмэлт мэдээлэл
Биднийг сонгох шалтгаан
Бодь групп ажилтнуудынхаа эрүүл, аз жаргалтай, сайн сайхан байдлыг дэмжих, бүтээмжийг дээшлүүлэх, бодит оролцоог хангах замаар, байгууллагын эерэг соёлыг бүрдүүлэх зорилготой 4B цогц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
- Бид ажилтнууд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдийн эрүүл мэнд амьдралын сайн сайхан байдлыг дэмждэг Be Healthy
- Ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэрийг хадгалах, уян хатан цагийн хуваарь, зайнаас ажиллах боломжийг олгодог Be Happy
- Ажилтнуудынхаа авьяас ур чадварыг хөгжүүлэн, нээлттэй чөлөөт багийн соёлыг дэмжиж, ажилтнуудаа урамшуулан, алдаршуулдаг Build Engagement
- Байгууллагынхаа хөгжил, ажилтнуудынхаа чадавхийг дээшлүүлэх, ажлын байран дээрээ тасралтгүй сурч хөгжих, хамт олноосоо суралцах, мэдлэгээ хуваалцах боломжийг олгодог Build Insight
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарЗахиргаа, хүний нөөц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.