Одоогоор мэдэгдэл алга байна

Хан Алтай Ресурс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ЭМААБООНЗ-н менежер

3,000,000 - 4,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Компанийн ЭМААБООНЗ гзарын үйл ажиллагааг уурхайн талбайд удирдан зохион байгуулж, уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжин ажиллахын сацуу компанийн алсын хараа ба эрхэм зорилгыг компанийн нийт гишүүдийн хамтаар биелүүлэхийн төлөө ажиллах юм.
  • Энэхүү ажлын байр нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны эрсдлийг удирдах, Монгол улсын хууль, дүрэм журам, компанийн бодлогын хэрэгжилтээ хангахад нь бизнесийн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх үүднээс эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцааны хөтөлбөрүүдийг боловсруулах, хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанууд чиг үүрэгт нь хамаарна.
  • Хан Алтай төслийн багт ЭМААБООНЗ-н чиг үүргийн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллах
  • Аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах зан төлөв, соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны санаачлага болон мэдлэг олох явцыг дэмжих хамтран ажиллагсад болон ЭМААБО-ны багуудтай хамтран ажиллах
  • Хан Алтай ресурс ХХК-ийн аюулгүй ажиллагаа болон хөдөлмөрийн эрүүл ахуйн дүрэм журам бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахын тулд аудит болон үзлэг хийх аргуудыг ашиглах
  • Эрсдлийг бууруулахад хувь нэмэр оруулах үүднээс ослын суурь шалтгааны шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх
  • Үүрэгт ажлуудтай холбоотой эрсдлүүдийг бууруулах/арилгахын тулд гүйцэтгэгч талуудтай хамтран ажиллах, эрсдлийн үнэлгээ хийх/дэмжлэг үзүүлэх
  • ЭМААБО-ны гүйцэтгэлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар ажилчид болон удирдлагуудын аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн чиг хандлагуудыг хянах, хамтран ажиллах
  • Гэрээт компаниудын ЭМААБО-ны менежментийн төлөвлөгөөг хянах ажиллагаанд хамтарч оролцох
  • Аудит хууль дүрмийн дагуу зөв ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих
  • Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, ажлын явцыг нэн тэргүүний асуудалтай уялдуулан хянах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шийдлүүдийг тодорхойлох
  • Бизнесийн чухал ач холбогдолтой мэдээлэл, үйл ажиллагааны түлхүүр үзүүлэлтүүдийг тодорхойлж, тэдгээрт дүн шинжилгээ хийсний үндсэн дээр бизнесийн шийдвэр гаргах
  • Нэн тэргүүнд тулгамдсан багийн асуудлыг шийдвэрлэхийн тулд нөөц бололцоог үр дүнтэй, үр ашигтай ашиглах төлөвлөгөө гаргаж, хяналт тавих
  • Стандарт ажлын журмуудад үндэслэн ажлын арга барилыг сайжруулах аргачлалыг тодорхойлж хэрэгжүүлэх.
  • Багийн гишүүн бүр өөрийн хүлээж буй үүрэг хариуцлагыг ойлгосон эсэхийг нягталж, багийн зорилтод үзүүлэх хувь ажилтны хувь нэмрийг хэмжигдэхүйц байлгах
  • Гүйцэтгэлийн үнэлэх, шаардлагатай үед ярвигтай асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх
  • Ажилтнуудыг ажлын гүйцэтгэлээ сайжруулахад нь дэмжлэг үзүүлж, ажлын байран дээр нь зааварчлан сургах, заавар чиглэл өгөх, тэднийг хөгжүүлэх боломжуудыг тодорхойлох, боломжийг ашиглах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Баклавар ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Уул уурхайн салбарт ЭМААБО чиглэлээр удирдах албан тушаалд 3-5 жил ажиллаж байсан туршлагатай.
  • Аман болон бичгийн харилцааны ур чадвартай.
  • ЭМААБО-ны менежментийн туршлагууд болон системүүдийн ахисан түвшний чадвартай байх.
  • Монгол улсын хууль эрх зүйн мэдлэгтэй. MS Outlook, MS Excel, MS Word зэрэг програм дээр ажиллах ур чадвартай байх.
  • MS PowerPoint, MS Access програмууд мэдээллийн сангуудын талаар мэдлэгтэй байх.
  • Үйлдвэрлэлийн орчин дахь ЭМААБО-ны зарчмуудын цогы мэддэг байх.
  • Уурхайн талбарын холбогдох стандарт, ойлголт, дүрэм журмуудын талаар сайн мэдлэгэй байх.
  • Бусад ажилтануудтай ажлын мэдлэгээ хуваалцаж, хамтран ажиллах.
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.
  • Монгол Улсын Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагааны дүрэм журмын талаар мэдлэгтэй байх. Ослийн судалгааны мэдлэг ур чадвар өндөр үнэлэгдэнэ. 

Бусад

БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас77772727

Зар нийтэлсэн огноо

2023-09-14 13:31

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Жолооч операторБласт ХХК
2023-09-15
Гагнуурчин (Уурхайд)Цэцэнс Майнинг & Энержи ХХК
2023-09-18
ЦАХИЛГААН ЭКСКАВАТОРЫН ТУСЛАХ /Нарийн Сухайт/Монголын Алт групп
2023-09-09
хөргөлтийн техникчЭнержи Интернэшнл
2023-09-04
Уулын мастерИлт Гоулд ХХК
2023-09-12
Зэс ялгах үйлдвэрийн операторч /Орхон аймагт/Ачит Ихт ХХК
2023-09-19
Экскаваторын операторМоннис Групп
2023-09-04
Маркшейдерийн туслах /Өмнөговь аймагт/Монгол Майнинг энд Эксплорэйшн ХХК
2023-09-19
ЗАСВАРЫН СУРГАГЧ БАГШИх говь энержи ХХК
2023-09-04
ОТВОЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ /ДОХИОЧИН/Уулс Заамар ХХК
2023-09-22
ЖОЛООЧ-ТУСЛАХ АЖИЛТАНМЕРА
2023-09-15
ХАБЭА-Н МЭРГЭЖИЛТЭН /Төмөр замын төсөл/Баялаг Энержи Ресурс ХХК
2023-09-19
Уурхайд диспетчер ажилд авна.Шувуун хар уул
2023-09-28
Ковшийн оперотерТИ ЭЙЧ МАЙНИНГ ХХК
2023-09-12
Ковшийн операторЮБИКСОЛЮШН ХХК
2023-09-11
ПРОЦЕСС САЙЖРУУЛАЛТЫН МЭРГЭЖИЛТЭНМЕРА
2023-09-21
Туршлагатай уурхайчин, нэвтрэгчNaran Mandal Enterprises LLC
2023-09-29
ТэсэлгээчинNaran Mandal Enterprises LLC
2023-09-22
Хүнд машин механизмын засварчинМЕЗОМ
2023-09-07
ЗАСВАРЫН МАСТЕР"Терра Энержи" ХХК
2023-09-29

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2023.