Одоогоор мэдэгдэл алга байна

Майнд Плас ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Туслах арт директор

2,500,000-3,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Хэрэв ТА урлаглаг, бүтээлч сэтгэлгээтэй бас дээр нь дизайны мэдрэмжтэй нэгэн бол анхаарлаа нааш нь хандуулна уу. Учир нь уран бүтээлч сэтгэлгээг ухаалаг стратегитай хослуулагч Майнд Плас ХХК Туслах арт директор хайж байна. 

Маркетинг, зар сурталчилгааны салбартаа 20 жилийн туршлагатай манай хамт олонд нэгдсэнээр мэргэжлийн, бүтээлч багийн нэг хэсэг болж олон улсын болоод дотоодын тэргүүлэгч брэнд, компаниудтай ажиллахын зэрэгцээ өөрийн мэргэжлээрээ өсөн дэвжих нээлттэй боломжийг бид танд санал болгоно.

  • Ахлах арт директор болон бүтээлч багийн гишүүдтэй нягт хамтран брэнд болон кампанит ажлын бүтээлч санааг боловсруулах
  • Багийн бүтээлч үйл ажиллагаанд өөрийн шинэлэг санаа, хувь нэмрээ чөлөөтэй оруулах
  • Mood board, layout, presentation болон mockup загвар боловсруулах
  • Дизайны чиг хандлага, трендүүдийг судалж, шинэ санаа, шийдэл санал болгох
  • Фото болон видео зураг авалтын явцад арт дирекшн буюу уран сайхны зөвлөмж өгөх, хянах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Зар сурталчилгаа, маркетингийн чиглэлээр их дээд сургууль төгссөн, энэ чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Дизайны мэдрэмжтэй, суурь ойлголттой.
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.
  • Мэргэжлээрээ 2 жил ажилласан туршлагатай. (Дадлага, сайн дурын ажлаа тооцож болно)
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай.
  • Олон төрлийн төсөлд хувьсан ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай.
  • Брэндийн удирдамж зааварчилгаатай ажиллаж байсан туршлагатай.

Нэмэлт мэдээлэл

Майнд Плас ХХК нь 2006 онд маркетингийн судалгаа, зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бүтээлч салбарынхаа анхдагч компани юм. 2014 оноос дэлхийд тэргүүлэгч WPP группийн салбар компани болсноор Монгол Улсад анхны бөгөөд цор ганц олон улсын зар сурталчилгааны агентлаг болсон билээ. Энэ хугацаанд олон улсын болоод дотоодын олон арван брэндүүдийн зар сурталчилгааны кампанит ажлуудыг хэрэгжүүлсэн бөгөөд 2015 онд Spikes Asia олон улсын бүтээлч салбарын наадмаас мөнгө, хүрэл цомыг хүртсэн агентлаг юм.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарМаркетинг PR, менежмент
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас89894820, 70111357

Зар нийтэлсэн огноо

2025-07-16 09:14

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Бренд маркетингийн менежерНаран Фүүдс ХХК
2025-07-02
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР / ҮХХ борлуулалт /Дэлгэрэх таван чандмань ХХК
2025-07-17
Маркетингийн менежер (Фэшн салбар)Тод Торго
2025-07-21
Борлуулалт ба маркетингийн менежерГаун ухаалаг платформ
2025-07-07
БИЗНЕС АНАЛИСТ"Степпелинк Холдинг" ХХК
2025-07-01
Сошиал медиа менежер"Грит Дейт"ХХК
2025-06-27
Харилцагч хариуцсан менежер /Account manager/Майнд Плас ХХК
2025-07-16
ДИЗАЙНЕРХооллоё ХХК
2025-07-24
Борлуулалт, Маркетингийн менежерМатуми Сфиэр ХХК
2025-07-23
Хятад-англи хэлтэй Гадаад харилцааны ажилтанАгромаштех ХХК
2025-07-07
Ээлжийн менежер /Англи хэлтэй/Жуулчин ХХК
2025-07-24
Брэнд мэргэжилтэнБИШРЭЛТ ГРУПП
2025-07-22
Маркетинг менежер (Орос хэлтэй)Сайн Моторс ХХК
2025-07-23
Брэнд менежер/ Гоо сайхан,үнэртэн/Наран Бьюти Уорлд ХХК
2025-07-26
Бизнес хөгжлийн менежер /Хятад хэлтэй/Ньюпрогресс Групп ХХК
2025-07-25
БИЗНЕС ХӨГЖЛИЙН МЕНЕЖЕРТэсо Фүүдс ХХК
2025-07-18
Сошиал маркетинг менежерiDO class
2025-07-21
Пи Ар, олон нийттэй харилцах мэргэжилтэнЦэцэнс Майнинг & Энержи ХХК
2025-07-18
Видео графикч /Positive Dadal/“Оптимал Эн Макс ХХК”
2025-07-15
Mаркетинг, борлуулалтын менежерГАНЗАГА ДӨРӨӨ ХХК
2025-06-30

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.