Үйлдвэрлэлийн төлөвлөгөө боловсруулж, биелэлтэд хяналт тавих
Түүхий эд, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн тасралтгүй, үр ашигтай үйл ажиллагааг удирдах
Үйлдвэрийн ажилчид, инженерүүд, техникийн багтай нягт хамтран ажиллах, тэдний ажлын үр дүнг үнэлэх
Ажилтнуудад зохих чиглэл, үүрэг өгөх, урамшуулал, сахилга батын асуудалд анхаарах
Үйлдвэрлэлийн чанарын хяналт, ХАБЭА-ийн дүрэм журмыг мөрдүүлэх
Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх
Өдөр тутмын болон сар, улирлын үйлдвэрлэлийн тайлан бэлтгэх
Удирдлагын багт шаардлагатай мэдээлэл, дүгнэлт, санал боловсруулж хүргүүлэх
Үйлдвэрийн зардлыг оновчтой байлгах, хэмнэх боломжийг судлах
Төсөв, нөөцийн хэрэглээг хянах, үр ашигтай ажиллагааг санхүүгийн талаас тооцоолох
Инженер, үйлдвэрлэлийн менежмент, бизнесийн удирдлага чиглэлээр дээд боловсролтой
Базальт, барилгын материал, уул уурхай, хүнд үйлдвэр зэрэгтэй холбогдсон мэргэжил бол давуу тал болно
Үйлдвэр, үйлдвэржилтийн төсөл дээр 3–аас дээш жил ажилласан туршлагатай
Удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх
Хүмүүстэй харьцах, баг бүрдүүлэх, манлайлах чадвартай
Асуудлыг хурдан шийдвэрлэх, стратеги сэтгэлгээтэй, дүн шинжилгээ хийх чадвартай
Үйлдвэрлэлийн процесс, чанарын хяналт, ХАБЭА, засвар үйлчилгээний ерөнхий мэдлэгтэй
Компьютер, оффисын програмууд болон үйлдвэрийн менежментийн систем (ERP гэх мэт) дээр ажиллах чадвартай
Англи хэлний зохих мэдлэгтэй
Тэсо Группийг сонгох шалтгаан:
“Евро Базальт” ХХК эрдэс чулуун хөвөнгийн үйлдвэр нь дэлхийд тэргүүлэгч “Бүгд Найрамдах Итали” улсын нэр хүндтэй “Gamma Meccanica SpA” компанийн евро стандартаар баталгаажсан дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдож, орчин үеийн бүрэн автоматажсан бүтээн байгуулалт юм. Тус үйлдвэр нь гадна дээвэр, хана, гадна фасад, дотор дулаалгын бүтээгдэхүүнийг 160kg/m3 хүртэлх нягтын сонголттойгоор жилд 16,000 тонн эрдэс чулуун хөвөнг үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд дотоодын зах зээлийг хангах зорилготой ажиллаж байна.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.