Завхан аймгийн Завхан салбарын Шилүүстэй тооцооны төвд Бүтээгдэхүүн үйлчилгээний зөвлөх
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Харилцагч нарт банкны зээл болон бусад бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулж, санхүүгийн зөвлөгөө өгөх борлуулах. Банкны эрх ашиг, ёс зүйг өндөрт тавьж ажиллах;
- Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг алдалгүй биелүүлэх, нэгжид олгогдсон зээлийн хугацаа хэтрэлт, зээлийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, зөрчлийг арилгахад байнга анхаарч ажиллах;
-Нэгжийн зах зээл эзлэлтийг нэмэгдүүлэхийн тулд одоогийн харилцагч нараа халамжлах, уялдаа холбоотой байх, шинэ харилцагчийг татах, банкны харилцагчийн үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэх;
- Өдрийн гүйлгээний баримтыг холбогдох журам, гарын авлагын дагуу хянаж боловсруулан холбогдох шууд удирдлагад хүлээлгэн өгч хянуулах;
Ажлын байранд тавигдах шаардлага
Үндсэн шаардлага
- Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
- Банк санхүү менежмент, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл
- Борлуулалтын арга техник эзэмшсэн, танилцуулах, илтгэх, сургалт хийх ур чадвартай
Нэмэлт шаардлага
- Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ, салбар нэгжийн үйл ажиллагааны талаар мэдлэгтэй.
- Бизнес хөгжүүлэх, зохион байгуулах ур чадвартай.
- Бичиг баримт боловсруулах чадвартай.
- Зах зээлийн орчны болон санхүүгийн шинжилгээ хийх, хийсэн судалгаанд дүгнэлт өгөх чадвартай.
- Компьютерийн хэрэглээний программ дээр чөлөөтэй ажилладаг байх.
- Судалгааны арга зүйг эзэмшсэн бизнесийн дүн шинжилгээ тооцоолол хийх чадвартай.
Зан төлвийн шаардлага
- Ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай.
- Ажлын ачаалал даах, түргэн шуурхай ажиллах чадвартай.
- Ажлын цагийг зөв төлөвлөх, хувийн зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй.
- Идэвх санаачлагатай, үлгэр дуурайлал болохуйц ажиллах.
- Харилцааны ур чадвар, эерэг хандлагатай, өндөр ёс зүйтэй.
Нэмэлт мэдээлэл
Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та ХААН Банкны веб хуудсаар болон зангиа хуудсаар хаягаар өөрийн CV-гээ илгээж болох юм.
Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2024.11.05-ны өдрийг дуустал;
Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утас руу холбоо барьж, дараагийн шатанд урих тул та гар утсаа нээлттэй байлгана уу.
ХААН Банкны Завхан салбар
Бусад
БайршилЗавхан аймаг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.