Баримт бичиг бүрдлийн инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Төслийн баримт бичгийн бүрдлийн зохион байгуулалтыг эрэмбэ, дэс дараатайгаар хангаж төслийн багийг тогтвортой мэдээллээр хангах.
- Төслийн эхлэл, төгсгөл, үргэлжлэх явцад төслийн баримт бичгийн бүрдлийн менежментийн тогтолцоог хангахад төслийн удирдлагад дэмжлэг үзүүлэх, баримт бичгийн бүрдлийн зохион байгуулалтыг эрэмбэ, дэс дараа, эмх цэгцтэй гүйцэтгэх, төслийн багийг тогтвортой мэдээллээр хангах, төслийн бүх үе шатанд төслийн баримт бичиг, зураг төслийн бэлэн байдлыг цаг алдалгүй хангах, мэдээллийн урсгал, баримт бичгийн архивлалтыг дүрэм, журам, стандартын дагуу цаг хугацаанд нь гүйцэтгэх;
- Төслийн баримт бичгийн бүрдэл болон мэдээллийн урсгалын тогтолцоо холбогдох дүрэм, журам, стандартын дагуу, цаг хугацаандаа хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих;
- Төслийн улсын комисс-т хүлээлгэн өгөхтэй холбогдсон бичиг баримтын бүрдлийг хариуцан ажиллах;
- Төслийн баримт бичгийн архивлалтыг стандартын дагуу гүйцэтгэх, устах, алга болохоос сэргийлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- ИБҮБ болон Барилгын менежмент чиглэлээр бакалавр зэрэгтэй
- Барилга угсралтын стандарт норм дүрэм болон зөвшөөрлийн талаар мэдлэгтэй, энэ чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
- Баримт бичиг, тайлан мэдээ боловсруулах чадвартай
- Хурдтай, хариуцлагатай ажиллах чадвартай
- Шинэ төгсөгч байж болно
Нэмэлт мэдээлэл
Манай багт нэгдсэнээр:
- Мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн удирдлагын баг
- Олон улсын нэр хүндтэй төслүүд дээр ажиллах боломж
- Салбар бүрийн мэргэшсэн баг бүрэлдэхүүн
- Өрсөлдөхүйц цалин хөлс болон нэмэгдэл урамшууллууд
- Хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэгч
- Хурдацтай өсч хөгжиж буй
- Нээлттэй карьер өсөлтийн бодлоготой
АЖИЛЛАХ БАЙРШИЛ: ХУД, 23-р хороо, Арцатын ам, Мандала Гарден төсөл
АЖЛЫН ЦАГ: 08:00-17:00
АЖЛЫН ӨДӨР: ДАВАА-БЯМБА
Өдрийн хоолтой, Унааны хөнгөлөлттэй
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.