Чанар мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Эрүүл мэндийн ажилтнуудын илгээсэн тохиолдлын болон эрсдэлийн мэдээллийг хүлээн авч нэгдсэн дугаар олгож, мэдээний цахим санд бүртгэж, баримтжуулах, ЭМХТ-ийн цахим мэдээллийн санд бүртгүүлэх, хөтлөх ажлыг зохион байгуулах;
- Үйлчлүүлэгчдээс ирсэн санал гомдлыг хүлээн авах болон нэгтгэн шууд удирдлагад танилцуулан шийдвэрлэх;
- Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгааны дүнг нэгтгэн тайлагнах;
- Идэвхгүй болон идэвхтэй тандалт хийх удирдамж, тушаалын заалтуудын хэрэгжилтийг хангаж ажиллах;
- Халдварын хяналт, сэргийлэлтийн үндсэн шаардлагуудын мөрдөлтөд хяналт тавих, эрүүл ахуйн чиглэлээр холбогдох сургалтыг зохион байгуулах;
- Бусад ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хийж гүйцэтгэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нийгмийн эрүүл мэнд болон Анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулийг бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Тархвар судлаач болон Чанарын мэргэжилтэнээр ажиллаж байсан туршлагатай;
- Компьютерийн оффисын хэрэглээний программ бүрэн эзэмшсэн;
- Судалгаа шинжилгээ хийх, дүгнэх, тайлан бичих, баримт бичиг боловсруулах чадвартай;
- Чанар аюулгүй байдлын чиглэлээр сургалтад хамрагдсан бол давуу тал болно;
Нэмэлт мэдээлэл
Бид танд:
- Уян хатан цагийн хуваарь;
- Мэргэжлийн болон үндсэн ур чадварын сургалтуудад хамрагдах;
- Таван Богд Группийн 5-6 төрлийн сонирхлын клубүүдэд хамрагдах;
- Ажилтанд олгох сар бүрийн купон буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх;
- Хоол, унааны хөнгөлөлт, Эрүүл мэндийн сайн дурын даатгал;
- 2 сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх 4 цагийн цалинтай чөлөө;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарЭрүүл мэнд
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.