Хэрэв ТА урлаглаг, бүтээлч сэтгэлгээтэй бас дээр нь дизайны мэдрэмжтэй нэгэн бол анхаарлаа нааш нь хандуулна уу. Учир нь уран бүтээлч сэтгэлгээг ухаалаг стратегитай хослуулагч Майнд Плас ХХК Туслах арт директор хайж байна.
Маркетинг, зар сурталчилгааны салбартаа 20 жилийн туршлагатай манай хамт олонд нэгдсэнээр мэргэжлийн, бүтээлч багийн нэг хэсэг болж олон улсын болоод дотоодын тэргүүлэгч брэнд, компаниудтай ажиллахын зэрэгцээ өөрийн мэргэжлээрээ өсөн дэвжих нээлттэй боломжийг бид танд санал болгоно.
Майнд Плас ХХК нь 2006 онд маркетингийн судалгаа, зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бүтээлч салбарынхаа анхдагч компани юм. 2014 оноос дэлхийд тэргүүлэгч WPP группийн салбар компани болсноор Монгол Улсад анхны бөгөөд цор ганц олон улсын зар сурталчилгааны агентлаг болсон билээ. Энэ хугацаанд олон улсын болоод дотоодын олон арван брэндүүдийн зар сурталчилгааны кампанит ажлуудыг хэрэгжүүлсэн бөгөөд 2015 онд Spikes Asia олон улсын бүтээлч салбарын наадмаас мөнгө, хүрэл цомыг хүртсэн агентлаг юм.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.