БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСЛИЙН ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Эрдэнэс Цагаан Суварга ХХК-н барилгуудын ашиглалт, засвар, шинээр барих барилгын барилга угсралт, тохижилтын ажлыг хугацаанд нь чанартай хийлгэх, технологи, чанарт мэргэжлийн хяналт тавих
- Эрдэнэс Цагаан Суварга ХХК-н эзэмшлийн газар, газрын төлбөртөй холбоотой өдөр тутмын асуудлуудыг шийдвэрлэх
- Барилга угсралт, их засвар, цахилгаан, сантехник, мужаан, урсгал засвартай холбоотой аж ахуйн ажлыг гүйцэтгүүлэх, материалын захиалгыг гаргаж захиалах, барилгын угсралт, засварын ажлын материалын орц, норм, чанар, ажлын гүйцэтгэл, хугацаанд хяналт тавих, хүлээн авах
- Барилга угсралт, засварын ажлын зураг төсөвт зөвшөөрөл авах, экспертиз мониторинг хийлгэх, хийх, зураг төсөв хийх
- Барилга аж ахуйн материалын захиалгыг гаргах, хянуулж захиалах, нийлүүлэлт, тээвэр, хадгалалт хамгаалалт, зарцуулалтад хяналт тавих
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш
Мэргэжил: Барилга зураг төслийн инженер
- Барилгын зураг төсөв хийж, хянаж байсан
- Барилгын салбарын сургалтад хамрагдсан,
- Баримт бичиг боловсруулах чадвартай байх,
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, 2-оос доошгүй барилга бие даан бариулсан
Ур чадварууд:
- Нягт нямбай, хариуцлагатай
- Барилгын зураг төсвийн программ дээр ажиллах, зураг зурах, төсөв хийх
- Гадаад хэлний дунд шатнаас дээш зохих мэдлэгтэй,
- Компьютерын хэрэглээний программуудыг эзэмшсэн
- Эелдэг боловсон, үнэнч, шударга ёс зүйтэй
- Бусдад нөлөөлөх, ур чадвар сайн
Нэмэлт мэдээлэл
ЭРДЭНЭС ЦАГААН СУВАРГА ХХК сонгох шалтгаан
- Тэтгэврийн хуримтлал
- Хүүхдийн сургалтын дэмжлэг
- Цалинтай 6 хоногийн чөлөө
- Эрүүл мэндийн даатгал
- KPI үнэлгээ: 30-35 %
- Хөдөө ажилласан хээр хоногийн нэмэгдэл
- Илүү цаг /1.5 дахин/
- Шөнийн цагийн нэмэгдэл /20%-ийн нэмэгдэл/
- Баярын өдөр ажилласан нэмэгдэл /2 дахин/
- Зам цаг
- Удаан жилийн нэмэгдэл /5-30%/
Таныг ажлын тав тухтай орчин, өсөж дэвших боломж, найрсаг, чадварлаг баг хамт олон хүлээж байна.
Шаардлага хангасан ажил горилогчид ажлын цагаар 8890-3288 дугаарт холбогдон мэдээлэл авна уу.
Танд амжилт хүсье
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.