АВТОМАШИН УГААЛГЫН АЖИЛТАН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Үйлчлүүлэгч болон Компанийн автомашиныг цаг тухайд нь мэргэжлийн түвшинд цэвэрлэж, угаах үүрэгтэй. Үүнд:
- Тухайн өдрийн автомашин угаалгын үйлчилгээний цаг авсан байдал болон бусад нэмэлт мэдээлэлтэй танилцан ажлаа төлөвлөх
- Ажил эхлэхэд өөрийн ажилд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгах, учирч болзошгүй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх
- Автомашины угаалгын эхэлсэн болон дууссан цаг болон бусад дотоод үйл ажиллагаанд ашиглаж буй ажлын гүйцэтгэлтэй холбоотой хуудсыг үнэн зөв бөглөх
- Автомашин угаалгын ажлын явцад үйлчлүүлэгчийн автомашиныг бохирдуулах, зурж гэмтээх зэргээс сэргийлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бүрэн дунд боловсрол эзэмшсэн
- Автомашин угаалгын газар ажиллаж байсан туршлагатай
- Аливаа үүрэг даалгаварыг найдвартай түргэн шуурхай гүйцэтгэдэг
- Нягт нямбай, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай
- Авто болон техник технологийн үндсэн суурь мэдлэг чадвартай бол давуу талтай
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал
- Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
- Эрүүл мэндийн даатгалын багц
- Өдрийн хоол
- МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарАвтомашины засвар үйлчилгээ
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас77181111, 88074539, 88063477
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.