Гагнуурчин
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Төрөл бүрийн металл боловсруулалт, түүний дотор уурхайн тоног төхөөрөмжид засвар, өөрчлөлт хийх, төлөвлөх, ажлын зураг схем гаргах, бэлтгэх (техникийн зурагтай болон зураггүй)
- Хийн болон цахилгаан гагнуурын хэрэгслээр гагнуурын төрөл бүрийн ажиллагаа гүйцэтгэх, халуун ба хүйтэн гагнуурын ажил хийх, цахилгаан таслагч, өнгөлөгч, өрөм зэрэг багаж хэрэгслийг ашиглах
- Гагнуурын холбогдолтой багаж, ТТ-ийн өдөр тутмын үзлэг болон бүртгэлийг хийх, хүлээлцэх. ТТ-ийн шаардлагатай сэлбэгийн болон хийцийн материалын захиалгыг гаргах
- Засварын ажлын үр дүнгийн талаар мэдээлэх, өдөр тутмын ажлын журнал хөтлөх
- Эвдэрсэн машин техникийг засварын цехэд хүргэх, чирэх зорилгоор хүнд даацын машин, чиргүүл ажиллуулах, ашиглахад туслах
- Техникийн зураг схем, заавар, гарын авлага унших, ойлгох, ашиглах
- Засварын ажлын байрыг цэвэрхэн, эмх цэгцтэй, багаж төхөөрөмжийг хэрэглэхэд бэлэн, байнгын ажиллагаатай байлгах
- Даралтат сав, шугам хоолойн ажилтны чиг үүргийг гүйцэтгэнэ.
- Шаардлагатай үед механикийн ажил үүрэгт туслах, өөрийн ур чадварт үндэслэн механикийн ажил үүргийг гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Тухайн мэргэжлээр мэргэжлийн курс, мэргэжил үйлдэврлэлийн сургууль төгссөн, мэргэжлийн үнэмлэхтэй байх
- Хүнд машин механизм, тухайлбал газар шорооны ажлын тоног төхөөрөмж дээр 4-с доошгүй жил ажилласан туршлагатай
-
Аюулгүй байдал, байгаль орчны компанийн дотоод зохицуулалт болон хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах
-
Цахилгаан, гагнуурын чиглэлээрх ХАБ-ын зохицуулалтуудын ойлгож, ажил үүргээ явуулах
-
Цахилгаан болон гар багаж, хэмжилтийн төхөөрөмжүүдийг суурилуулах, гагнуурын засварт ашиглагдаж буй төхөөрөмжүүдийн ашиглах аюулгүй ажиллагааны процессуудыг мөрдөх
-
Зураг, эсвэл зурган үндсэн элементүүдийг тайлбарлах
-
Цэгэн гагнуур, оёдол тавьж гагнах
-
Тоног төхөөрөмж болон эд ангийн аюулгүй байдлын үзлэгийг хийх
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинАжилтан
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.