Хүний нөөцийн Ахлах менежер/Алтан жолоо Групп/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Группийн хэмжээнд бодлогын бичиг баримтыг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх
- Компанийн хүний нөөцийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан хариуцсан бизнесийн хүрээнд хүний нөөцийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх, хариуцсан багийг удирдлагаар хангах, үр дүнтэй хамтран ажиллах, байгууллагын хөгжлийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх
- Компанийн ажилтнуудын ур чадвар гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, өрсөлдөхүйц цалин хөлс, урамшууллын системийг боловсруулах
- Карьер төлөвлөлт, ур чавдарын үнэлгээний системийг оновчтой хэрэгжүүлэх
- Албан тушаалын тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүний нөөцийн удирдлага болон Эрх зүйчээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай.
- Хүний нөөцийн удирдах албан тушаал хашиж байсан бол давуу тал болно.
- Асуудлыг шийдвэрлэх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах чадвартай
- Харилцааны ур чадвар сайтай
Нэмэлт мэдээлэл
- Яагаад Алтан Жолоо Групп ХХК вэ?
“Алтан жолоо” групп нь 1992 онд байгуулагдаж байсан бөгөөд одоогийн байдлаар 6 охин компанитай групп компани болон өргөжсөн байна. Манай групп нь 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай бөгөөд 1500 гаруй Монгол хүнийг ажлын байраар ханган ажилладаг.
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг ТОР-100 аж ахуй нэгжээр 12 дах удаагаа дараалан шалгарч байгаа нь Манай хамт олны нөр их хөдөлмөр, хэрэглэгч худалдан авагчдын маань бидэнд итгэсэн итгэлийн үр дүн юм.
- Бидэнтэй нэгдсэнээр
- Ур чадвар,гүйцэтгэлд суурилсан цалин урамшууллын систем
- Ажлын уян хатан цагийн систем/8:00-17:00, 8:30-17:30, 09:00-18:00 /
- Ажилчдад зориулсан олон нийтийн үйл ажиллагаа/Спорт наадам, Зуны зугаалга, Beer day, Өглөөний уулзалт, Hiking, New year party гэх мэт/
- Тохилог дулаан ажлын орчин/Хотын А бүсэд байрлах шинэ тохилог оффис/
- Карьер өсөх боломж/Удирдлагын босоо болон хөндлөн бүтцээр албан тушаал дэвших боломж/
- Шилдэг залуу хамт олонд нэгдэх боломжтой юм.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарЗахиргаа, хүний нөөц
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.