Одоогоор мэдэгдэл алга байна

Дэлгэрэнгүй
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Эрчим хүчний гудамж-32, 20-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар, Монгол улс, Ш.Х 242 / 18031

Агуулахын Ажилтан/Storeman

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Сэлбэг нийлүүлэлтийн газарт Агуулах хариуцсан ахлагчийн шууд удирдлага дор ажиллах бөгөөд агуулахын үйл ажиллагаатай холбоотой өдөр тутмын ажлыг компанийн дүрэм журам, ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу хийж гүйцэтгэнэ.

 

  • Бүх төрлийн сэлбэг, хэрэгсэл болон дотоодын нийлүүлэлтийг хүлээж авах, бүртгэх;
  • Ахлагчийн зааврын дагуу бараа материалыг нөөцлөх ажлыг хариуцах;
  • Ахлагчийн удирдлага дор худалдан авалтын захиалгын дагуу сэлбэг, эд анги болон бусад бараа материалыг хүлээн авсан эсэхийг шалгах, тулгалт хийх;
  • Аюулгүй ажиллагааг хангах үүднээс агуулахын бүх тоног төхөөрөмжийг шалгах, бүртгэх;
  • Компанийн эд хөрөнгө болон бараа материалын бүрэн бүтэн байдлыг хариуцах;
  • Шаардлагатай үед харилцагчийн захиалгыг хүргэж, хүлээлгэж өгөх;
  • Компанийн ажлын байран дээрхи дүрэм, журмыг дагаж мөрдөх зэрэг болно.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн агуулахын хэсэгт 2 ба түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай;
  • Эх үүсвэр, нөөцийг нягт нямбай зохион байгуулах, ангилан дараалах чадвартай;
  • Бие даан болон багаар ажиллах ур чадварын эзэмшсэн;
  • Бараа материал хадгалах, хүлээн авах, хүргэх талаар тодорхой мэдлэгтэй;
  • Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
  • Жолооны B; C ангилалтай байх ба мэргэшсэн жолооны үнэмлэхтэй бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

Зөв хандлагатай, чадварлаг мэргэжилтэн та бүхнийг :

  • Aжлын байрны таатай орчин
  • Өрсөлдөхүйц цалин, гүйцэтгэлийн урамшуулал
  • Гэр бүлийн гишүүдийн хувийн эрүүл мэндийн даатгал
  • Ажилчдын унаа, өдрийн хоол
  • Ажлын цагийн хуваарь: Даваа-Баасан 07:30-16:00 

 

Сонирхсон  хүмүүс  ажилд орох хүсэлтээ 2023 оны 5-р сарын 19-ны 16:00 цагаас өмнө Zangia.mn анкет эсвэл төв оффис дээр өөрийн биеэр ирж ажил горилох хүсэлтийг бөглөж өгөх боломжтой.

 

Трансвест Монголиа ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан таньд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.

 

Бусад

БайршилУлаанбаатар хот
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжил хамаарахгүй
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,200,000 - 1,500,000

Холбоо барих

Утас7577 9905
Факс7577 9906

Зарын хугацаа

Зар нийтэлсэн огноо2023-05-04 09:20
© Трансвест Монголиа ХХК. 2011-2023 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2023.