Химич эрэгтэй /Дорноговь/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Лабораторийн хэвийн найдвартай үйл ажиллагааг ханган, түүхий эд материалууд, цемент, клинкерийн шаардлагатай бүх шинжилгээг хийх.
- Силикатын дэлгэрэнгүй шинжилгээг хийх.
- Лабораторийн стандарт аргачлалын дагуу үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах. Химийн шинжлэх ухааны онол, практик туршлагыг хослуулан судалгааны ажил төлөвлөх, турших, үр дүнг боловсруулах, хэмжлийн эргэлзээг тооцоолох, тоног төхөөрөмж бараа материалын, захиалга хийх, тайлан боловсруулах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Химич, Барилгын материалын химийн технологичийн бакалаврын зэрэгтэй.
- 3-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай.
- Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай.
- Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг эрэлхийлдэг.
- Шинжилгээний ажил зохион байгуулах, биечлэн гүйцэтгэх, дүгнэлт гаргах, тайлан боловсруулах чадвартай.
- Лабораторийн багаж, хэмжих хэрэгслийг ажиллуулах зарчим болон дээж бэлтгэлийн аргачлал, арга зүйг эзэмшсэн байх
- Мэргэжлийн англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.
- Компьютерийн хэрэглээний программыг эзэмшсэн.
- Баримт бичиг боловсруулах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах цементийн үйлдвэр уурхайд та бүхнийг ажилд урьж банйа. "МАК Евро цемент" үйлдвэр нь 2017 онд ашиглалтад орсон бөгөөд дэлхийд тэргүүлэгч Европ компаниудын шилдэг арга туршлага, техник технологийг ашиглан дотоодын ашигт малтмалаар баялаг бүтээж буй Монголын анхны робот лабораторитой, бүрэн автомат, байгаль орчинд ээлтэй, хуурай аргын цементийн үйлдвэр юм.
Та бүхнийг Монгол Улсын "ТОП 100" аж ахуй нэгж, улсынхаа хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулж буй дотооддоо баялагийг бүтээгч хамт олонд нэгдэхийг урьж байна.
Та бидний нэг болсноор:
- Амт чанартай өдрийн хоол,
- Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх төвүүд /фитнесс, кино театр, билльяард, теннисний өрөө г.м/
- Тав тухтай амрах байр,
- Цалинтай чөлөө,
- Сургалтын тэтгэлэг,
- Хагас жил тутмын урамшуулал цалин,
- Хөдөө орон нутгийн нэмэгдэл цалин,
- Бүх төрлийн тэтгэмж (гэрлэлт,шинэ хүүхэд, …) хангагдах боломжтой.
Бусад
БайршилДорноговь аймаг
СалбарҮйлдвэрлэл, инженерчлэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.