Чанар хяналтын мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Судалгааны албаны бүх төрлийн судалгаа, төслийн чанар хяналтын ажлыг гүйцэтгэх. Чанар хяналтын үндсэн процессыг хэрэгжүүлнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй.
- Математик, эдийн засаг, статистик чиглэлээр суралцсан бол давуу тал болно.
- 1-ээс доошгүй жилийн ажлын туршлагатай.
- Албан бичиг боловсруулах, төлөвлөх, дүгнэлт хийх чадвартай.
- Багаар ажиллах, баг удирдан зохион байгуулах ур чадвартай.
- Хувийн зохион байгуулалт сайтай.
- Харилцааны ур чадвартай, хандлага сайтай.
- Ажлын болон цаг хугацааны ачаалал даах чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.
- Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай, Microsoft Excel программын дундаас дээш төвшний мэдлэгтэй.
- Нууцыг хадгалах, ёс зүйтэй байх.
Нэмэлт мэдээлэл
Майнд Плас ХХК нь 2006 онд маркетингийн судалгаа, зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бүтээлч салбарынхаа анхдагч компани юм. 2014 оноос дэлхийд тэргүүлэгч WPP группийн салбар компани болсноор Монгол Улсад анхны бөгөөд цор ганц олон улсын зар сурталчилгааны агентлаг болсон билээ. Энэ хугацаанд олон улсын болоод дотоодын олон арван брэндүүдийн зар сурталчилгааны кампанит ажлуудыг хэрэгжүүлсэн бөгөөд 2015 онд Spikes Asia олон улсын бүтээлч салбарын наадмаас мөнгө, хүрэл цомыг хүртсэн агентлаг юм.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарМаркетинг PR, менежмент
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.