Рестораны Ерөнхий Менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Рестораны үйл ажиллагаа бүхэлд нь удирдах зохион байгуулах, үйлчилгээний стандартыг хангуулан ажиллах
- Салбарын бүхий л үйл ажиллагаанд суралцаж, ажлыг сайн төлөвлөж хийдэг байх, үйлчилгээ болон бүтээгдэхүүний стандартыг бариулах, чанарыг тасралтгүй сайжруулах,
- Ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, шууд удирдлагаар хангах, ажлын гүйцэтгэлийг үнэлэх
- Үйлчлүүлэгчдийг халамжлахад манлайлж оролцох
- Бараа бүтээгдэхүүний тооцооллыг зөв хийж рестораныг бараагаар таслалгүй цаг тухай бүрт тооцоолон захиалах
- Бараа бүтээгдэхүүн орлого зарлагын тооллого тооцоог хянах
- Салбарын хүний нөөцийг үйл ажиллагаанд уялдуулан сургаж, дадлагажуулж, цагийн хувиар зохиож зөв зохион байгуулаж удирдах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Ресторан, хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан туршлагатай
- Хоол хүнсний үйлвэрлэлийн стандартын тухай мэдлэгтэй
- Бусдад чин сэтгэлээсээ хүндэтгэлтэй ханддаг, үнэнч шударга
- Аливаа зүйлд эерэг хандаж бүхий л бололцоогоо дайчилж чаддаг
- Манлайлах, шинийн санаачлах, удирдан зохион байгуулах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай
- 20 оос дээш хүнтэй баг удирдаж байсан бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
Үндсэн цалин дээр ажлын гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулалт цалинг олгох бөгөөд энэ нь цалингийн 30% байх болно
Хоол, унааны нэмэгдэлтэй
Рестораны туслах менежерийг сургаж дадлагажуулна
Өсөн дэвших боломжтой, залуу, эрч хүчтэй хамт олонд нэгдэж өөрийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээ гаргаж ажиллах чин хүсэл эрмэлзлэлтэй та бүхнийг урьж байна.
Шаардлага хангасан ажил горлигчийн дараагийн шатны ярилцлага хүлээх болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарРесторан, Хоол үйлдвэрлэл
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.