· Компанийн алсын хараа, зорилготой категорийн бодлогыг уялдуулан стратеги төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх чадвар
· Зах зээлийн макро микро орчны шинжилгээ хийж брэнд бүтээгдэхүүний хөгжлийн үе шатыг зураглан харж шинжилгээнд суурилсан төлөвлөгөө гаргах
· Хэрэглэгчийн зан төлөв, маркетинг зах зээлийн трендийг мэдэрч үйл ажиллагааг нийцүүлэх, манлайлах тактик боловсруулах
· Market share, өрсөлдөгчийн судалгаа шинжилгээ хийж төлөвлөлтдөө ашиглах
· Категорийн багийг удирдан чиглүүлж, гүйцэтгэлийг сайжруулан, төсөв, кампанит ажлыг үр дүнтэй зохион байгуулах
Грийн Гэйт Интернэйшнл ХХК (GGI) нь хэрэглэгчиддээ эрүүл, органик, баталгаат бүтээгдэхүүн хүргэхийг эн тэргүүний зорилго, хүсэл эрмэлзлэлээ болгон ажиллаж буй энтерпрайс компани юм. Бид 2018 оноос хойш импорт дистрибьюшнийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, одоогоор 25 брэндийн нийт 1,000 орчим нэр төрлийн эмчилгээний болон байгалийн гаралтай гоо сайхан, эх хүүхдийн асаргааны бүтээгдэхүүн, эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдийн гарт чанар, баталгаа, сэтгэл ханамжийн хамтаар хүргэн ажиллаж байна.
Бид хэрэглэгч аливаа бүтээгдэхүүн худалдан авахдаа гаднах өнгө үзэмжээс илүүтэй орц найрлага, эрүүл аюулгүй хадгалалт, тээвэрлэлтээр дамжсан бүтээгдэхүүн сонгох дадал, мэдлэг өгөх, нийгэмд эрүүл амьдралын эерэг нөлөөлөл бий болгохыг зорьдог.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.