Төслийн үйл ажиллагааны менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Төслийг хэрэгжүүлэх хугацаанд төслийн шаардлагатай барилгын зөвшөөрлийн бичиг баримтыг холбогдох хууль дүрмийн дагуу хэлтэс, нэгжүүдтэй хамтран тухай бүр бүрдүүлж ажиллах,
- Ил далд ажлын актыг гүйцэтгэл олгох журамд нийцүүлж гүйцэтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулах,
- Бараа материалын гэрчилгээ, туршилт, сорилтын актын бүрдэлийг хангуулж ажиллах,
- Төслийн барилгыг улсын комиссд хүлээлгэж өгөхтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлэх,
- Шууд удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх,
- Төслийн төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлэх, биелэлтийг хагнгуулж ажиллах,
- Хэрэгжүүлж буй төслийн барилгын тоо хэмжээг хянах, гүйцэтгэлд төгсгөлийн шатны хяналтыг бүрэн хийх,
- Сар бүрийн 15,30-ны өдөр төслүүдийн бараа материалын зарцуулалтын тайланг шууд удирдлагийн албаны дарга нараар гаргуулж зарцуулалтанд хяналт тавьж, үүссэн асуудалд холбогдох арга хэмжээг авч ажиллана. /Материалын орц нормд хяналт тавьж ажиллах/,
- Бараа материалын татан авалтийн уялдааг хангаж, эвдрэл гэмтэлгүй гүйцэтгэгчид хүлээлгэж өгөхөд анхаарч ажиллах,
Ажлын байранд тавигдах шаардлага
- Эерэг хандлагатай, бие даан шийдвэр гаргах, гаргасан шийдвэрт хариуцлага хүлээх чадвартай байх,
- Багаар ажиллах чадвартай; харилцааны өндөр ур чадвартай байх,
- Зохион байгуулах чадвартай байх,
- Ажлын ачаалал даах чадвартай байх,
- Комьпютерийн программуудыг эзэмшсэн байх,
- Мэргэжлээрээ баклавар болон түүнээс дээш зэрэгтэй байх,
Нэмэлт мэдээлэл
Манай компани эерэг хандлагатай, бүтээлч эрмэлзэлтэй, эрч хүчтэй залуусыг ажлын байран дээрээ сурч хөгжих, өсөн дэвших боломжоор хангаж, чадварлаг мэргэшсэн хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна. Бид улс орныхоо эдийн засгийн хөгжил, нийгмийн хариуцлагын хүрээнд харилцагчдынхаа хүлээлтээс давсан, салбартаа тэргүүлэгч компани болох зорилготойгоор ажиллаж байна.
Давуу тал:
- Өдрийн хоолтой,
- Машины зогсоолтой
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.