ҮЙЛЧИЛГЭЭ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Банкны үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор дараах чиглэлийн хүрээнд ажиллана. Үүнд:
- Бүтээгдэхүүн үйлчилгээний хүргэлт, үйл ажиллагаа, дотоод нэгжүүдийн хамтын ажиллагаанд процессийн шинжилгээ хийж тогтмол сайжруулалтыг бий болгох;
- Харилцагчийн үйлчилгээний сургалтыг зохион байгуулах, ажилтнуудад сургалт орох;
- Харилцагчийн үйлчилгээний бодлого, стандартын хэрэгжилтийг хангуулах;
- Харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор туршилт, судалгааг хийж , үр дүнд анализ, дүн шинжилгээ хийх, сайжруулах санал боловсруулахад оршино.
Ажлын байранд тавигдах шаардлага
Ерөнхий шаардлага:
- Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Судалгаа, дүн шинжилгээ хийх өндөр чадвартай;
- Үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан туршлагатай;
- Дүн шинжилгээ хийж, тоон тайлан боловсруулах, тайлагнах чадвар
- Дүрэм журам, стандартийн дагуу ажиллах чадвар
- Баримт бичиг боловсруулах ур чадвар
- Цагийн менежмент хийх ур чадвар
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдлэгтэй байх
- Удирдан зохион байгуулах, оновчтой шийдвэр гаргах, багаар ажиллах чадвартай байх
- Заах, зөвлөх, илтгэх ур чадвар
Нэмэлт мэдээлэл:
- Системийн хэмжээнд өрсөлдөхүйц, цаашид өсөх цалин урамшуулал;
- Банкны журмын дагуу олгогдох бүх төрлийн хөнгөлөлт, хангамжууд;
- Хотын төвийн, орчин үеийн тохилог оффис;
- Шинэ залуу хамт олон;
- Цаашид дэвших боломжтой карьер хөгжил;
- Уян хатан цагаар ажиллах боломж;
- Шударга ил тод, нээлттэй соёл таныг хүлээж байна.
- Хоолны нэмэгдэл.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинДадлагажигч, оюутан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.