Халаалт агаар сэлгэлтийн хяналтын инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Халаалт, агаар сэлгэлтийн системийн дизайныг боловсруулах
- Системийн угсралт, тохиргоог хянаж, зааварчилгаа өгөх
- Техникийн зураг болон баримт бичгийг бэлтгэх
- Системийн гүйцэтгэлийг үнэлэх, хэмжилт хийж, тайлагнах
- Техникийн асуудлуудыг шийдвэрлэх, засвар үйлчилгээ хийх
- Системийн ажиллагааг сайжруулах төлөвлөгөөг боловсруулах
- Төслийн явцад хамтран ажиллах, мэргэжлийн зөвлөгөө өгөх
- Халаалт, агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжийн стандарт, дүрэм журмыг мөрдөх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Халаалт, агаар сэлгэлтийн инженерийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
- Агаар сэлгэлт, халаалтын системийн талаар мэдлэгтэй байх
- Техникийн зураг, схемийг уншиж ойлгож чаддаг байх
- Компьютерийн программ хангамж ашиглах чадвартай байх
- Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай байх
- Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх чадвартай байх
- Шинээр төгссөн байж болно сургаж авна
Нэмэлт мэдээлэл
Танд өгөх НОМИН-ийн нэмэлт урамшууллууд:
- Ажлын уян хатан цаг
- Сар бүрийн хоол, унааны нэмэгдэл
- Улирал бүр нэмэлт урамшуулал
- Ажилтны гэнэтийн ослын даатгал
- Ажилтанд зориулсан хуримтлалын сан
- Ажилтанд зориулсан сургалт хөгжлийн бодлого
- Хүүхдийн цэцэрлэг гэх мэт ажилтанд зориулсан хөнгөлөлт урамшууллын бодлогоор ханган ажиллах болно.
Бид зөвхөн ажлын байрны тавигдах шаардлагад нийцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.