Баримт бичгийн хяналтын ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн баримт бичгүүдийг (төсөл, гэрээ, тайлан гэх мэт) хүлээн авах, шалгах, бүртгэх, хянах;
- Баримт бичгийн алдаа, зөрчлийг илрүүлэх, засварлах санал гаргах;
- Баримт бичгийг стандартын дагуу хадгалах, архивлах;
- Төслийн мэдээллийн урсгалыг зохицуулах, мэдээллийг ангилах, хэрэгжилтийг тайлагнах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, хууль эрх зүй чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Холбогдох чиглэлээр 1-ээс дээш жилийн ажлын туршлагатай;
- Баримт бичгийн хяналтын ажилтнаар ажиллаж байсан бол давуу тал болно;
- Баримт бичгийн стандартад нийцүүлэн боловсруулах, хянах чадвартай;
- Монгол хэлний бичгийн болон найруулгын чадвар сайтай
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.
- Нягт нямбай, хариуцлагатай
Нэмэлт мэдээлэл
Манай компани нь:
- Төслийн удирдлага PMBOK стандарт хэрэгжүүлэгч
- Олон улсын чанарын менежментийн тогтолцоо хэрэгжүүлэгч
- Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт хэрэгжүүлэгч
- Ажилтнуудынхаа сургалт хөгжил, нийгмийн асуудал, ая тухтай сэтгэл ханамжтай ажиллах нөхцөл бололцоог эрхэмлэгч байгууллага
Манай хамт олны онцлог:
- Номын хорхойтон
- Аялалд дурлагч
- Кофены мангас
- Тасралтгvй хөгжигч
- Дүрсгүй
- Наргианч
- Шогч удирдлага
- Асуудал шийдэгч
- Шинийг санаачлагч
- Сайхан иддэг
- Аз жаргалыг түгээгч
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.