Одоогоор мэдэгдэл алга байна

Гурван бухат ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Санхүү төлөвлөлтийн албаны дарга

3,500,000-4,000,000 ₮ | Тохиролцоно
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

НИЙТЛЭГ ЗОРИЛГО:

Байгууллагын стратегийн зорилгод нийцүүлэн санхүүгийн нэгдсэн төлөвлөлт, төсөвлөлт, хөрөнгө оруулалтын зохистой удирдлагыг хэрэгжүүлж, санхүүгийн тогтвортой байдал, үр ашигт үйл ажиллагааг хангах.

  1. Санхүүгийн стратеги, төлөвлөлт боловсруулах
  • Групп компанийн санхүүгийн дунд болон урт хугацааны стратегийг боловсруулах, шинэчлэх, хэрэгжилтийг хянах
  • Орлого, зардлын төсөөлөл, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүгийн загварчлал боловсруулж удирдлагад танилцуулах
  • Группийн хэмжээнд санхүүгийн төлөвлөлтийн бодлого, журам, аргачлал боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах
  1. Санхүүгийн тайлагнал, шинжилгээ
  • Санхүүгийн төлөвлөгөөний биелэлт, төсөвтэй харьцуулсан шинжилгээ хийх, тайлагнах
  • Өртгийн хяналт, хөрөнгө оруулалтын өгөөж (ROI), бизнесийн төсөл, нэгж бүрийн үр ашгийн дүн шинжилгээ хийх
  • Санхүүгийн менежер, шинжээчдийн боловсруулсан мэдээ тайланг дүгнэж, удирдлагад шуурхай мэдээлэх
  1. Төсөв, зардлын удирдлага
  • Групп болон охин компаниудын жил бүрийн төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах, хянах
  • Зардлын ангилал, зардлын хэмнэлтийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх
  • Төсвийн сахилга бат, үр ашгийн үзүүлэлтүүдийг тогтоох, хянах
  1. Бизнесийн болон хөрөнгө оруулалтын төсөлд оролцох
  • Шинэ бизнес, хөрөнгө оруулалтын төсөл, худалдаа үйлчилгээний салбарын санхүү эдийн засгийн тооцоолол, ТЭЗҮ боловсруулахад хяналт тавих, оролцох
  • Бизнесийн шинэ санааг эдийн засгийн хувьд үнэлэх, өгөөж тооцох, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх
  • Санхүүгийн эрсдэл тооцох, бууруулах арга хэмжээ төлөвлөх
  1. Удирдлага, багийн ажиллагаа
  • Санхүүгийн менежер, эдийн засагч, шинжээч, дата аналист зэрэг мэргэжилтнүүдийг чиглүүлэх, удирдах
  • Багийн гишүүдийн гүйцэтгэлийг үнэлэх, мэргэшүүлэх, ур чадварыг хөгжүүлэх
  • Багаар үр дүнтэй ажиллах уур амьсгалыг бүрдүүлэх, уялдаа холбоог сайжруулах
  1. Дата дүн шинжилгээ, дижитал шийдэл
  • Санхүүгийн дата болон үзүүлэлтүүд дээр суурилсан дүн шинжилгээ хийх, dashboard хөгжүүлэх ажлыг удирдах
  • BI (Business Intelligence) систем, Power BI, Tableau зэрэг хэрэгслүүдийг ашиглах замаар шийдвэр гаргахад датагаар баталгаажсан үндэслэл гаргах
  • Тоон мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтын соёлыг хөгжүүлэх
  1. Бусад удирдлагын ажил
  • Компанийн гүйцэтгэх удирдлагын түвшний хуралд тайлан, дүгнэлт бэлтгэн танилцуулах
  • Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр бусад алба, нэгжүүдтэй уялдаа холбоотой ажиллах
  • Дотоод хяналт, аудит, хууль эрх зүйн албадтай хамтран ажиллах
  • Санхүү төлөвлөлттэй холбоотой журам, заавар, стандарт, тайлагналын хуваарь баталж хэрэгжүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Боловсрол:
  • Санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагын чиглэлээр их, дээд сургууль төгссөн
  • Магистр болон мэргэшлийн зэрэгтэй бол давуу тал болно
  1. Ажлын туршлага:
  • Санхүү, төсөв, төлөвлөлтийн чиглэлээр 5-аас дээш жил, удирдах албан тушаалд 2-с дээш жил ажилласан туршлагатай
  • Групп, холдинг компанид ажиллаж байсан бол давуу тал болно
  1. Мэргэжлийн ур чадвар:
  • Санхүүгийн шинжилгээ, төсөвлөлт, хөрөнгө оруулалтын үр ашиг тооцох өндөр ур чадвар
  • Санхүүгийн болон бизнесийн тайлан боловсруулж танилцуулах чадвар
  • ERP болон санхүүгийн програмууд дээр ажиллах чадвартай (ж.нь: Excel, Power BI, QuickBooks, SAP гэх мэт)
  1. Хувь хүний ур чадвар:
  • Стратеги сэтгэлгээтэй, манлайлах чадвартай
  • Асуудал шийдвэрлэх, оновчтой шийдэл гаргах чадвар
  • Шударга, нягт нямбай, хариуцлагатай
  • Багаар ажиллах, уялдаа холбоо сайтай байх

Нэмэлт мэдээлэл

  • "Гурван Бухат Групп" ХХК нь 2009 онд эрчим хүч болон барилга угсралтын чиглэлээр бүтээн байгуулалт, салбарын хөгжилд шинэ техник технологи нэвтрүүлэн, чанартай, өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, угсралт суурилуулалтын ажлуудыг олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэсээр ирсэн билээ.

    Сүүлийн жилүүдэд гэр хороололын дахин төлөвлөлт болон орон сууцны хотхоны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд зуурмагны болон цонх салхивчны үйлдвэрүүд бүхий 8 охин компанитайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байгаа салбартаа тэргүүлэгч групп компани юм.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТүвшинНэгжийн дарга
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас90990800

Зар нийтэлсэн огноо

2025-07-21 15:15

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Барилгын инженер (дотор засал)Ди жи констракшн ХХК
2025-07-27
Төслийн координаторЖи Ти Аукон ХХК
2025-07-23
ТОО ХЭМЖЭЭНИЙ ИНЖЕНЕРТемплланд ХХК
2025-07-23
ЦАХИЛГААНЧИНГацуурт ХХК
2025-07-21
Халаалт агаар сэлгэлтийн Ахлах инженерЭйр винт ХХК
2025-07-22
Гагнуурчин/ Их бодь инженеринг ХХК/Их Бодь Констракшн ХХК
2025-07-23
Эдийн засагчМонкон Групп ХХК
2025-07-25
ТөсөвчинСаади констракшн
2025-07-22
МужаанЖИ ЮУ СКАЙ ГРУПП ХХК
2025-07-08
Үл хөдлөх хөрөнгийн маркетингийн менежер авна"ТИ ЭЙЧ СИ БҮҮСТ" ХХК
2025-07-22
Камер хяналтын ажилтанМонкон Групп ХХК
2025-06-30
Зургийн техникчМонхорус Интернэшнл ХХК
2025-07-21
Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлагч /REAL ESTATE AGENT/Оргил Сити Проперти ХХК
2025-07-18
БАРИЛГЫН ИНЖЕНЕР /ХӨГЖИЛ ТӨСӨЛ/Хан Алтай Ресурс ХХК
2025-07-20
Сантехникийн слесарьБумбод ХХК
2025-06-28
Интерьер дизайнерОфто бридж ХХК
2025-07-21
Хангамжийн менежерСолармед Монгол ХХК
2025-07-02
Хүний нөөцийн менежерЛюксвүүд групп ХХК
2025-07-02
ХАБЭА-ийн ажилтанOrchlon Consulting LLC
2025-07-18
Архитекторуудыг ажилд урьж байнаВарм Бюлдинг Констракшн ХХК
2025-07-23

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.