Одоогоор мэдэгдэл алга байна

Бороогоулд ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Аюулгүй ажиллагааны Орлогч менежер

4,500,000-5,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Бороогоулд компанийн хэмжээнд мөрдөгдөж буй аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчин болон бусад бүхий л дүрэм, журам, заавар, зааварчилгааг дагаж мөрдөх, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, компанийг аюулгүй ажиллагаанаас шалтгаалах аливаа эрсдэл, хохирлоос сэргийлэх буюу хамгаалах талаар идэвхи санаачилгатай ажиллах.
  • Компанийн бүх ажлын байрны аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаар хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөгөө, дүрэм журмын биелэлтэд хяналт тавих, шаардлагатай бол шинэчилж өөрчлөх, ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтийг хангах хийгээд ISO45001 стандартыг  хэрэгжүүлэх болон дүгнэх үйл ажиллагааны хүрээнд аюулгүй ажиллагааны хэлтсийг дэмжин удирдлагаар хангаж ажиллах.
  • Компанийн ажиллагсадын эрүүл мэнд болон эрүүл ахуйн шаардлагуудыг хангах тал дээр уурхайн анхны тусламжийн нэгжтэй хамтран ажиллах. Шаардлагатай арга хэмжээнүүдийг авах, багийг дэмжин удирдлагаар хангаж ажиллах.
  • Болзошгүй аюулыг таних, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээ, хяналтын арга хэмжээ авах (авхуулах) ба үр дүнг менежерт тайлагнаж байх.
  • Уурхайн аврах багийн бэлэн байдлыг хангахад хяналт тавих, удирдлага болон зохион байгуулалтаар хангаж, ажлын явц болон үр дүнг менежерт тайлагнаж байх.
  • Аюулгүй ажиллагааны хэлтсийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, удирдлагаар хангах, болон хэлтсийн бичиг хэргийг хөтлөлтийг хариуцан ажиллах, менежер болон бусад хэлтэс нэгжийн удирдлагуудыг мэдээллээр хангаж ажиллах.  

Ажлын байранд тавигдах шаардлага

Ажилтны боловсрол, ажлын туршлага

•    Бакалавр ба түүнээс дээш боловсролтой.

•    Уул уурхай инженер мэргэжилтэй бол давуу тал болно.

•     Уул уурхайн ХАБЭА-н чиглэлээр 5-аас дээш жил ажилласан, энэ хугацаандаа удирдах түвшиний албан тушаал хашиж байсан туршлагатай байх.

•     Англи хэлний бичгийн болон ярианы чадвар сайтай байх.  

 

Ажилтны мэргэжлийн болон бусад ур чадвар

·          ХАБЭА-н холбогдолтой бичиг баримт боловсруулж байсан туршлагаас гадна албан бичиг баримт боловсруулах өндөр чадвартай байх.  

·         Аливаа асуудлын талаар багаараа хэлэлцэж эсвэл бие даан шийдвэр гаргах чадвартай байх.

·         Компьютерийн хэрэглээний программууд дээр төвөггүй ажиллаж чаддаг байх ба аюулгүй ажиллагааны сургалт зааварчилгаа хийх, бусдад сэнхрүүлэн ойлгуулах ур чадвартай байх.

·         Аюулгүй ажиллагааны болон аврах багийг удирдахын зэрэгцээ багийн тоглогч байх.

·         Гэрээ хэлэлцээр, дүрэм журам, аюулгүй ажиллагааны заавар бичиг баримтуудын талаар зохих түвшний мэргэжлийн ур чадвартай байх 

·         Аюулгүй ажиллагааны болон бусад бүх үйл явцуудад дүн шинжилгээ хийж үнэлэх, удирдлагад тайлагнах чадвартай байх.

·         Захирах, захирагдах ёсны өндөр мэдрэмжтэй байх.

·         Бусадтай хүндэтгэлтэй, эелдэг харьцаж өөрийн санааг ойлгуулах чадвартай байх.

·         Аюулгүй ажиллагаа болон хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой шаардлага, хүсэлтийг тавьж, бусдад хүргэж чаддаг байх. 

·         Бусадтай хамтран ажиллах арга барилтай, багаар ажиллах ёс зүйг чанд сахиж ажиллах;

 

Нэмэлт мэдээлэл

Тус ажлын байр нь уурхайн талбайд 5 хоног ажиллаж, 2 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Бороогоулд ХХК-д ажилд орохыг хүссэн иргэн бүр нээлттэй ажлын байранд хүсэлтээ ирүүлэх боломжтой ба бид сонгон шалгаруулалтаа дотоод журмын дагуу ил тод, үнэнч шударгаар явуулж, эцсийн үр дүн багийн шийдвэрээр гардаг ба сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй явагддаг болно.

 

Бусад

БайршилСэлэнгэ аймаг
СалбарУул уурхай
ТүвшинАхлах мэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас11317798 | 3400

Зар нийтэлсэн огноо

2025-05-05 17:22

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Экскаваторын оператор ажилд авна. / 2 оператор /БМНС ХХК
2025-04-25
Авто, тоног төхөөрөмжийн цахилгаанчин (уурхай)Кэй Эй Майнинг ХХК
2025-04-28
АВТОСАМОСВАЛ оператор /Хово 371/"Эс Жи Коул Майнинг" ХХК
2025-05-06
Засварын сургагчКэй Эй Майнинг ХХК
2025-04-28
ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН МЕХАНИК/ЗАСВАРЧИН"Гоёот Ухаа" ХХК
2025-05-05
АНГЛИ ХЭЛТЭЙ ТЕНДЕРИЙН МЭРГЭЖИЛТЭНАзарра Инвестмент ХХК
2025-05-05
ЗАСВАРЫН ТӨЛӨВЛӨГЧ /ӨМНӨГОВЬ/“КРИСТАЛ ТОП ГРУПП” ХХК
2025-04-08
Хөдөлгүүрийн инженер /Моннис сервис саппорт ХХК/Моннис Групп
2025-04-21
Нөөцийн бүрдүүлэлтТийсс Монгол
2025-04-15
ДИСПЕТЧЕР /ШАРЫН ГОЛ/“КРИСТАЛ ТОП ГРУПП” ХХК
2025-04-14
ХАБЭА хариуцсан мэргэжилтэнТайго майнинг
2025-04-09
Геологич болон Уулын инженерТи Ди Эм Консалтинг ХХК
2025-04-23
Маркшейдер инженерПүүл Ресурс ХХК
2025-04-14
Насосчин “Хаан булаг Интернэйшнл” ХХК
2025-04-30
ХАБЭА /Дундговь аймаг/Биг могул коул энд энержи ХХК
2025-05-01
ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ИНЖЕНЕРНамир ХХК
2025-04-15
Геологич GISГовь караван ХХК
2025-04-28
ТОСОЛГООНЫ МАШИНЫ ОПЕРАТОР/ ЗАСВАРЧИН"Терра Энержи" ХХК
2025-04-17
МАРКШЕЙДЭР ИНЖЕНЕР, АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР /ДАРХАН/Чулуун карьер ХХК
2025-04-08
Ковшийн операторХаан суудал групп ХХК
2025-05-06

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.