ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВЛӨХ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Үйлчилгээний Зөвлөх нь үйлчлүүлэгч болон борлуулалтын дараах хэлтсийг холбон ажиллах үндсэн үүрэгтэй.
Үйлчлүүлэгчийн автомашинд илэрсэн эвдрэл гэмтэл, техникийн доголдол, авахыг хүссэн болон авах шаардлагатай засвар үйлчилгээний талаар үйлчлүүлэгчээс асууж тодруулан хамтран ярилцаж, зөвлөгөө өгсний үндсэн дээр хийгдэх засвар үйлчилгээг тогтоох ба энэ процессд шаардлагатай бүхий л процессыг хэрэгжүүлнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Автомашин аж ахуй, Үйлдвэрлэлийн механикжуулалт болон Техник тоног төхөөрөмжийн бакалавр зэрэгтэй
- Автын салбарт ажиллаж байсан туршлагатай
- Борлуулалт болон үйлчилгээний салбарт ажиллаж байсан бол давуу талтай
- Харилцааны өндөр ур чадвартай
- Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал + Борлуулалтаас хамаарсан урамшуулал
- Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
- Эрүүл мэндийн даатгалын багц
- Ажилчдын унаа
- МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас77181111, 88074539, 88063477
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.