Хэрэв та Creative салбарт ажиллах чин хүсэлтэй бол, олон салбарын сонирхолтой төслүүдээс шинэ туршлага хуримтлуулахыг хүсвэл BSP багт нэгдээрэй.
Төслийн Ахлах Менежер нь BSP компанийн маркетингийн төсөлд хамаарах дараах чиг үүргүүдийг хийж гүйцэтгэнэ.
"Бат Солюшн Партнерс" компани (Bat Solution Partners) нь маркетинг & брэнд стратеги, олон нийттэй харилцах стратеги, бүтээгдэхүүн хөгжүүлэлт чиглэлээр 9 жил үйл ажиллагаа явуулж буй маркетингийн агентлаг юм.
FMCG, харилцаа холбоо, барилга байгууламж, банк санхүү, даатгал, финтек, ЖДҮ, мэдээллийн технологи, уул уурхай, эрүүл мэнд зэрэг олон салбарын маркетингийн төслүүд дээр дотоодын болон үндэстэн дамнасан тэргүүлэгч групп компани, старт-апуудаас гадна төр засгийн болон ОУ-ын байгууллагуудтай амжилттай хамтран ажилласаар ирсэн туршлагатай агентлаг.