Рецепшн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Түрээслэгч байгууллагын ажилтнуудаас бусад зочид, үйлчлүүлэгчдийн бичиг баримтыг шалгах, тэмдэглэлд бүртгэх
- Ажиллагсдын ажлын цагийг үнэн зөв бүртгэх
- Гаднаас ирсэн зочид, төлөөлөгчдийг чиглүүлж өгөх
- Сонин хэвлэл, шуудан, албан бичгийг хүлээн авч, холбогдох хүмүүст нь хүлээлгэн өгөх
- Орчин тойрныг цэвэр, цэмцгэр байлгах, эд хогшлын бүрэн бүтэн байдалд анхаарал тавих, асуудал Үйлчилэгч нарт даруй мэдэгдэж арилгуулах
- Утасны дуудлагад хариу өгөх, шаардлагатай мэдээллээр хангах
- Удирдах ажилтны өгсөн бусад үүрэг даалгаварыг шуурхай биелүүлэх
- Компани болон Группын зүгээс зохион байгуулж буй олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцох
- Компанийн төлөвлөсөн болон гэнэт зарлагдах хурлын талаарх мэдээллийг нийт ажилчдад зарлах, байрыг бэлтгэх
- Захирлын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлэх
- Нэгдсэн үзлэгийн төлөвлөгөөг гаргах, биелэлтийг тайлагнах
- Гадаад, дотоодоос ирсэн шуудан, ил захидал илгээмж болон сонин хэвлэл, цахилгаан, факс зэргийг бүртгэх, харъяалах ажилтанд хүлээлгэн өгөх
- Бодь цамхаг дахь түрээслэгчийн тав тухыг хангах үүднээс ирсэн санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх албан тушаалтанд мэдээллийг дамжуулж өгөн, шийдвэрлүүлэх
- Ажлын байрыг орхихгүй байх /өдрийн завсарлага, зайлшгүй гадуур ажилд явхаас бусад тохиолдолд/
- 1-р давхарын нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөөний цэвэрлэгээг тогтмол шалгах, цэвэрлүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Гадаад төрх, биеэ авч явах байдал зөв байх, гадаад хэлний болон харилцааны чиглэлээр их, дээд сурууль төгссөн эсвэл сурч байгаа
- Тухайн чиглэлээр ажиллаж байсан дадлага туршлагатай байх, харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, хамт олонтой зохицон ажиллах чадвартай, олон нийтийн ажилд идэвхитэй оролцох, зохион байгуулах,
- Бичиг баримт боловсруулах, асуудалд бие даан үнэлэлт өгөх, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох чадвартай, компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.