МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР /ЭМЭГТЭЙ/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн богино, дунд болон урт хугацааны маркетингийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, тайлагнах;
- Зорилтот зах зээлийн бүлгүүдэд чиглэсэн маркетинг, идэвхижүүлэлтийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, тайлагнах;
- Олон төрлийн контент, сурталчилгаа, идэвхижүүлэлтийн төлөвлөгөөт ажлуудыг гүйцэтгэх;
- Сошиал медиа сувгуудыг хөгжүүлэх, хөтлөх;
- Борлуулалтын багтай нягт уялдан хамтран ажиллах;
- Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад чиг үүргүүд;
Ажлын байранд тавигдах шаардлага
- 23-35 насны ЭМЭГТЭЙ
- Mаркетинг, гадаад худалдаа, бизнесийн удирдлага аль нэг чиглэлээр их дээд сургууль төгссөн байх;
- Худалдаа, борлуулалт, маркетингийн чиглэлээр 1-с дээш жил ажилласан туршлагатай байх;
- Судалгаа шинжилгээ анализ хийх, баримт бичиг мэдээлэл боловсруулах, ярих илтгэх ур чадвар болон бизнесийн харилцааны чадвар сайтай байх;
- Стори, рийл хийх анхан шатны чадвартай байх;
- Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшиний мэдлэгтэй байх;
- Ажил хэрэгч байдлаар өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэлийн өндөр түвшинд цаг тухайд нь хийдэг байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай, цаг барьдаг, идэвхи санаачлагатай, шударга, хариуцлагатай, аливаа юманд сэтгэлээсээ ханддаг байх;
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх;
Нэмэлт мэдээлэл
Тавилгын салбарын дэлхийн хамгийн томд тооцогддог АНУ-ын 144 жилийн түүхт матрасс, ор, унтлагын өрөөний тавилга, дагалдах хэрэглэлийн үйлдвэрлэгч Sealy брэндийн Монгол дахь салбар болон олон төрлийн тавилгын худалдаа борлуулалтын PJ INTERIORS-д ажиллахыг урьж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарМаркетинг, PR, Менежмент
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.