Хүний нөөцийн албаны дарга/ Англи хэлтэй
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бизнесийн үйл ажиллагаа, зорилго зорилтын өөрчлөлттэй холбоотой хүний нөөцийн төлөвлөлт, бодлого, дүрэм журмын өөрчлөлт шинэчлэлтийг боловсруулах;
- Хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, өөрчлөлтийг тухай бүр шинэчлэн сайжруулах;
- Хүний нөөцийн менежментийг орчин үеийн чиг хандлагыг судлан үйл ажиллагааны онцлогт тохируулах нэвтрүүлэх;
- Хүний нөөцийн алба болон бусад алба хэлтсийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, чиг үүргийн дэмжлэг үзүүлэх;
- Гүйцэтгэлийн үнэлгээ болон цалин хөлсний систем боловсруулан, хэрэгжүүлэх, хяналт тавих;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүний нөөцийн менежмент, хууль эрх зүй, сэтгэл судлал, бизнес удирдлагын чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Хүний нөөцийн чиглэлд удирдах түвшинд 2-с дээш жил ажилласан туршлагатай;
- Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай (Ахисан түвшинтэй);
- Шийдвэр гаргах, төлөвлөн зохион байгуулах, удирдан манлайлах чадвартай;
- Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, боловсруулах, тайлагнах чадвартай;
-
Багаар хамтран ажиллах болон харилцааны ур чадвартай;
-
Аливаад суралцах, хөгжих хүсэл эрмэлзэлтэй байх;
Нэмэлт мэдээлэл
Ажилтанд санал болгож буй үнэ цэн:
- Сонголттой цагийн хуваарь
- Зочлох үйлчилгээний Олон улсын стандартаас суралцаж, хөгжих боломж
- Мэргэжлийн болон бусад ур чадварыг хөгжүүлэх сар бүрийн сургалтууд
- Таван Богд Группийн хэмжээнд 5-6 төрлийн сонирхлын клубийн үйл ажиллагаа
- Байгууллагын эмч, ЭМДаатгал
- Ажилтанд олгох сар бүрийн купон
- Эмнэлэгт үзүүлэх 2 сар тутамд 1 удаагийн 4 цагийн цалинтай чөлөө
- Ажилтны хөнгөлөлттэй бараа бүтээгдэхүүний зээл гэх мэт
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарЗахиргаа, хүний нөөц
ТүвшинНэгжийн дарга
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.