ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ-СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР ХАРИУЦСАН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Гурил болон гоймонгийн хариуцсан сувгийн борлуулалтыг зохион байгуулах, борлуулалтын боломжит бүх цэгийг хамрах, зах зээлийг нэмэгдүүлэн, компанийн борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэхэд захиалгыг авах
- Борлуулалтын төлөвлөгөө нормыг биелүүлж ажиллах.
- Хариуцсан борлуулалтын сувгийн боломжийг сар бүр судлах, судалгааг үндэслэн хамтран ажиллах санал тавих,
- Гэрээт борлуулагчтай байнгын харилцаа холбоо тогтоож, харилцан уялдаатай ажиллах, борлуулалтанд нөлөөлөхүйц санал хүсэлтийг хүлээн авч удирдлагаар шийдвэрлүүлэх
- Гурил, гоймонгийн борлуулалт хийж байгаа бүх төрлийн дэлгүүр, зах бөөний төв, байгууллагуудтай нягт хамтран ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Худалдаа, бизнесийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
- Мэргэжлээрээ 1 доошгүй жил ажилласан туршлагатай
- Эрэгтэй, харилцааны соёлтой, нээлттэй, ятган үнэмшүүлэх чадвартай
- Хэрэглэгч харилцагчийн худалдан авах сэдэл-хүслийг тодорхойлж чаддаг байх
- Багаар ажиллах чадвартай
- Хэцүү харилцагчтай харилцах арга техник мэддэг байх
- Хариуцлагатай, тогтвор суурьшилтай ажиллах таныг эелдэг найрсаг хам олон урьж байна.
Нэмэлт мэдээлэл
- Удаан жилийн нэмэгдэл
- Борлуулалтын нэмэгдэл
- Унааны мөнгө олгоно
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, инженерчлэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.