Борлуулалтын ахлах менежер Нура
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Зах зээлийн мэдээ, мэдээлэл дээр үндэслэн судалгаа, шинжилгээ болон орчны чиг хандлагын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж оновчтой бодлого, стратегийг тодорхойлох, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх;
- Борлуулалтын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааны төсөв, төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
- Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний талаар судалгаа хийх, нэвтрүүлэх;
- Борлуулалтын гүйцэтгэлийг өдөр тутам хянаж, биелэлтийг холбогдох удирдлагуудад тайлагнах, борлуулалтын тоо мэдээ гаргах, анализ хийх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Борлуулалт маркетинг, бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Борлуулалт, маркетингийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай,
- Баг ахлан удирдаж ажиллаж байсан туршлагатай;
- Дата анализ хийх чадвартай;
- Борлуулалтын төлөвлөлт болон гүйцэтгэлийн өндөр ур чадвартай;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
- Багаар хамтран ажиллах болон харилцааны эерэг ур чадвартай байх;
- Аливаад суралцах, хөгжих хүсэл эрмэлзэлтэй;
- Бүтээлч сэтгэлгээтэй, мэргэжлийн ёс зүйтэй;
Нэмэлт мэдээлэл
Бид танд:
- Уян хатан цагийн хуваарь;
- Мэргэжлийн болон үндсэн ур чадварын сургалтуудад хамрагдах;
- Таван Богд Группийн 5-6 төрлийн сонирхлын клубүүдэд хамрагдах;
- Ажилтанд олгох сар бүрийн купон буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх;
- Хоол, унааны хөнгөлөлт, Эрүүл мэндийн сайн дурын даатгал;
- 2 сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх 4 цагийн цалинтай чөлөө;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинАхлах менежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.