Ерөнхий нягтлан бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын НББ-н үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, мэргэжлийн зөвлөгөө өгөх;
- Санхүүгийн болон түүнтэй холбоотой сар, улирал, жилийн тайлан, балансыг тогтоосон хугацаанд үнэн зөв стандартын дагуу гаргах;
- Санхүүгийн тайланд аудит хийх, дотоод болон хөдлөнгийн аудитын байгууллагатай хамтран ажиллах;
- Байгууллагын батлагдсан төсөв, төсвийн гүйцэтгэлд хяналт тавьж, биелэлтийг хангаж ажиллах
- Компанийн удирдлага, бусад газар хэлтсүүдийг шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээ тайлангаар хангаж ажиллах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэл чиглэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ 4 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
- Санхүүгийн программ болон MS программууд дээр ажиллаж, тайлан тооцоо гаргах, дүн шинжилгээ хийх чадвартай;
- Харилцааны соёлтой, эерэг хандлагатай;
- Мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй болон ББСБ-д ажиллаж байсан бол давуу тал болно;
Нэмэлт мэдээлэл
- Уян хатан ажлын цаг: Өглөө 09-10 хооронд ирэх боломжтой;
- Багийн уур амьсгал: Залуу чадварлаг, эрч хүчтэй, найрсаг хамт олонд нэгдэх;
- Burnout day: Сэтгэл зүйдээ анхааран сард 1 удаа цалинтай чөлөө авах эрх;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинАхлах мэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.