Сантехникийн инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Ажилтнуудын хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой хийж, тэдний хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх
- Мэргэжлийн ажилтнуудын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд төрөл бүрийн сургалтын төлөвлөгөө хөтөлбөр зохион байгуулж түүнийг хэрэгжүүлэх
- Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад хөдөлмөр хамгааллын болон инженер техникийн ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар хангаж хяналт тавих, заавар зөвлөмж өгөх,
- Ажлын үр ашгийг дээшлүүлэх, богино хугацаанд материал техникийн арвилан хэмнэлттэй, чанартайгаар ажлыг зохион байгуулах
- Инженер техникийн ажилтнуудын тайланг сонсож тэдний ажилд үнэлэлт дүгнэлт өгөх
- Ажилтнуудыг мэргэжилтэй нь холбогдолтой мэдээллээр хангах
- Ажилд хэрэглэгдэх чанар сайтай материалуудаар хангахад холбогдох хүмүүстэй хамтарч гүйцэтгэлд нь хяналт тавих
- Хүний нөөцийн менежертэй хамтран ажилтнуудын орон тоо, хүн хүчийг тодорхойлох
- Ажилд хэрэглэж буй техник, тээврийн хэрэгслүүдийн ашиглалт ачааллын байдалд хяналт тавих
- Инженер техникийн ажилтнуудыг ажил үүргийн давхардалгүйгээр ажиллуулж хөдөлмөрийн бүтээмж, ажлын бүтээлд нь хяналт тавих
- Ажил эхлэхийн өмнө ажилтнуудад хөдөлмөр хамгааллын зааварчилгааг өгч, зааварчилгаа авч ажилд гарч байгаа эсэхэд нь хяналт тавих
- Барилгын талбай дээр ажлын хувцас хамгаалах, хэрэгслэлийг өмсч, зүүж хэрэглээгүй ажилтнуудад барилгын үйлдвэрлэлд мөрдөх журмын дагуу торгуулийн арга хэмжээг авна.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Сантехникийн инженер мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй /мэргэшсэн бол давуу талтай/
- Хариуцлагатай, ажил мэргэжлийн ёс зүйтэй байх
- Удирдан зохион байгуулах, манлайлах ур чадвартай байх
- Хүнтэй харилцах эв дүйтэй
- Техинк сэтгэлгээтэй
- Асуудал шийдвэрлэх чадвартай байх
- Харицлага хүлээх, хүлээлгэх чадвартай байх
- Хөрвөн ажиллах чадвартай байх
- Хамт олонч багийн уур амьсгалыг дээдэлдэг байх
Нэмэлт мэдээлэл
- Жилийн 4 улиралд ажилтай
- Төслийн урамшуулал, үр дүнгийн урамшуулал гэх мэт урамшууллын олон хэлбэрүүдтэй
- Цалин өсөн нэмэгдэх боломжтой
- Ажлын цаг 08:00-18:00 ажлын 6 өдөртэй /өвөл 08:00-17:00/
- НДШ, ЭМД төлөгдөнө, ээлжийн амралтын цалин
- Цалин цаг хугацаандаа 15,30 өдрүүдэд олгоно /хоцрохгүй/
- Суралцах боломжтой / байгууллага дэмжин ажиллана/
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.