Шүдний эмнэлэгт нярав ажилд авна
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Нягтлан бодогчийн заавар данс хөтлөлтийн ерөнхий зарчмыг дагаж санхүүгийн гүйлгээний анхан шатны баримт материалыг хөтлөх.
- Төлбөр тооцоо санхүүгийн бусад гүйлгээтэй холбоотой анхан шатны баримтуудын бүрдлийг хангах.
- Салбар эмнэлгүүд рүү захиалгын хуудасны дагуу бараа материалын хангамжийг тогтмол, тасралтгүй нийлүүлэх.
- Салбаруудын бараа материалын татан авалт, хангамжийг хариуцах.
- Бараа материалын агуулахын тооллого тооцоо, эмх цэгцийг хариуцах.
- Бусад ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэл, банк санхүүгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн.
- Бүртгэл тооцоо хийх, сэтгэн бодох, дүгнэлт гаргах, бичиг баримт хөтлөх чадвартай.
- Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн.
- Тогтвор суурьшилтай ажиллах.
- Цагийн менежмент сайтай байх.
- Манлайлах, шинийг санаачлах чадвартай байх.
- Хамтран ажиллах ур чадвартай байх.
Нэмэлт мэдээлэл
Ажлын 5 өдөртэй
Ажлын цаг: 9:00-18:00 цаг
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарЭрүүл мэнд
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.