Дараах ажлын байрны үндсэн хариуцлагын дагуу ажиллана
Боловсруулах үйлдвэр нуруулдан уусгалт, бутлуур болон усан халаалтын хэсгийн үйл ажиллагааг бүхэлд нь удирдан зохион байгуулж, бүтээгдэхүүний гарцыг өндөр түвшинд байлгах, технологийг сайжруулах үргүй зардлыг бууруулж ажиллах
Хэсгүүдийн ажилтнуудын 7 хоногийн календарчилсан төлөвлөгөөний дагуу ажлын тайлан гүйцэтгэлд хяналт тавих, өдөр тутмын наряд зааварчилгаа өгөх
Хэсгүүдийн үйл ажиллагааны журам, дүрэм, зааварчилгаа бэлтгэх, нянах
Хэсгүүдийн үйл ажиллагааг хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй, ХАБЭА, байгаль орчны тухай болон бусад хууль тогтоомж, дүрэм, журам, техник, технологийн дагуу ажиллах ажлыг зохион байгуулах, арга хэмжээ авах
Компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөө боловсруулах, хяналт тавих, тайлагнах
Хэсгүүдийн үйл явцыг удирдан зохион байгуулж хэсгүүдийн ажилчдыг удирдлагаар ханган бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүхий л үйл явцад аюулгүй ажиллагааг мөрдлөг болгон ажиллах.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт болон стандарт үзүүлэлтүүдийг хэмжиж, зорилтот хэмжээнд хүрч байгаа эсэхэд анхааран ажиллах
Боловсруулах үйлдвэрийн газрын захирал болон бусад хэлтсийн менежер ахлахуудтай нягт уялдаа холбоотой ажиллаж аюулгүй ажиллагаатай тоног төхөөрөмжийг хангах, үйлдвэрлэлтийг ихэсгэх, зардлыг багасгах тал дээр хамтран ажиллах
Боловсруулах үйлдвэр нуруулдан уусгалт, бутлуур болон усан халаалтын хэсгийн тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаанд хяналт тавих, доголдол эвдрэл үүссэн тохиолдолд удирдлагад мэдэгдэн шаардлагатай арга хэмжээг авч үйл ажиллагааг хэвийн горимд оруулах
Үйлдвэрлэлтийг ихэсгэх, чанарыг алдагдуулахгүйгээр үйлдвэрлэлтийг явуулах, бүтээгдэхүүний гарцыг хариуцан хамгийн их хэмжээгээр алт болон мөнгөний гулдмай гаргах.
Үйлдвэрлэлд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, түүхий эд материал, химийн урвалж бодисууд захиалах, зарцуулалтад хяналт тавих, бараа, материалын чанар, шилжүүлэлтийн хугацааны талаар захиргаанд шаардлага тавих, санал оруулах, асуудлыг шийдвэрлүүлэх
Үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизм зэргийг технологийн дагуу ашиглаж буй эсэхэд хяналт, шаардлага тавих, зөвлөгөө өгөх, зөрчлийг арилгуулах
Тоног төхөөрөмжийн cэлбэг, хэрэглэгдэхүүний нөөцийг хянах болон нэмэлт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг захиалгад оруулж бараа сэлбэгийн агуулах үүсгэн, шаардлагатай сэлбэгүүдийг тухай бүр захиалж байх
Хэлтсийн OGSM төлөвлөгөөг бусад холбогдох хэлтсийн үйл ажиллагаатай уялдуулан баталж, төлөвлөгөөг хагас жил, улирал, сараар, долоо хоногоор төлөвлөн хэлтсийн ажилчдад төлөвлөгөөг танилцуулан хэрэгжилтийг хангуулж ажиллах,
Боловсруулах үйлдвэрийн газрын жилийн график болон төсвийн тайланг гаргах
Ажилчдын гүйцэтгэлийг шударга, зарчимч байдлыг баримтлан үнэлэх
Ажил гүйцэтгэгдэж буй нэгж талбайд шаардлагатай тохиолдолд биечлэн хяналт тавьж, заавар чиглэл өгч ажиллах
Боловсруулах үйлдвэрийн газрын хамтран ажиллах гэрээ бүхий туслан гүйцэтгэгч байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.