Дэд станцын тоног төхөөрөмж, түүний ашиглалт, хэвийн ажиллагаа болон найдвартай ажиллагааг хангуулах чиглэлээр онол, практикийн мэдлэгтэй
Реле хамгаалалт болон автоматикийн үндсэн ойлголт, схем унших, реле төхөөрөмжийн тохируулга, туршилт, хэмжилт хийх чадвартай
Цахилгаан системийн автоматика (ЦСА)-н ойлголттой
SCADA болон хяналт, удирдлагын системийн үйл ажиллагааны үндсэн ойлголттой байх; өгөгдөл хянах, бүртгэх, тайлагнах чадвартай
Хэмжилтийн багаж, техник ашиглан үзүүлэлтүүдийг унших, оношлох, бүртгэл хөтлөх чадвартай
Төслийн зураг төсөл, техник эдийн засгийн баримт бичиг боловсруулах, техникийн тайлан бэлтгэх чадвартай
AutoCAD, Revit зэрэг инженерийн програм хангамж дээр ажиллах чадвартай
Багаар ажиллах, хариуцлагатай байх
Манай компани нь эрчим хүчний салбарт цахилгааны барилга байгууламжийн зураг төсөл, төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, цахилгааны барилга байгууламжийн барилга угсралт, засвар үйлчилгээг хийж гүйцэтгэдэг бөгөөд эрчим хүчний салбарт 12 жил тасралтгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Нийт 40 гаруй ажилтантай.
Олон улсын ISO 9001: 2015, ISO 14001:2015, ISO 45001:2015 стандартуудыг нэвтрүүлж гэрчилгээг хүлээн авсан, мэдээлэл технологийн дэвшилтэт системүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, эерэг өөрчлөлт, хөгжлийн төлөө найрсаг хамт олон таныг хүлээж байна.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.