ДЭЭЖ БЭЛТГЭГЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Тeрра Энержи ХХК иь Баруун Ноён Уул нүүрсний лабороторид дээж бэлтгэлийн ажилтан сонгон шалгаруулж ажилд авна.
Дээж бэлтгэлийн ажилтан нь Химич-д тайлагнах бөгөөд дараах үүрэгтэй ажиллана:
- Дээж бүртгэл, дээжийн дугаарлалт, жин авах, дээж бутлалт, тээрэмдэлт ба хатаалт, хадгалалт гэх мэт дээжийг хүлээн авах болон бэлтгэх үйл ажиллагааг ерөнхийд нь удирдан зохион байгуулах.
- Лабораторийн батлагдсан журам болон ISO стандарт аргачлалд нарийн заасан цаг хугацааны дагуу бэлтгэл бүрт зөв аргачлалыг ашиглан дээж бэлтгэлийн ажлийн явцыг нямбай, үнэн зөв хийж гүйцэтгэх.
- Ээлжинд гарахын өмнө ажлын зааварчилгаатай танилцан, шууд удирдлагын зааварчилгааны дагуу ажил гүйцэтгэх.
- Дээж бэлтгэлийн хэсэгт хийгдэх нүүрсний дээж бэлтгэл бүрийн дараа Нийт Чийгийн шинжилгээний үр дүнгийн баталгаажуулалт хийх, үр дүнг хоцроохгүй тайлагнах болон тоног төхөөхөмжийн арчилгаа цэвэрлэгээ, ажлын байрны эмх цэгц, зохион байгуулалттай байдлыг тогтмол сахин ажиллана.
- Компанийн бодлого, компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, болон Уурхайн талбар дээр хэрэгжиж байгаа бусад холбогдох дүрэм журам, зааврыг дагаж мөрдөж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- 12 жилийн бүрэн дунд боловсролтой, дээд сургууль төгссөн эсвэл цэргийн алба хаасан байх
- Өмнө лабораторит дээж бэлтгэл дээр ажиллаж байсан бол давуу тал болно.
- Лабораторийн үйл ажиллагааны туршлага, биеийн хүчний ажлын суурьтай байх
- Харилцааны соёлтой, Асуудлыг илтгэх, танилцуулах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Холбоо барих, анкет хүлээж авах хаяг:
- УБ хот Төв Оффис: СБ дүүрэг, 1-р хороо, Нарны зам-91, замын цагдаагийн зүүн талд Санроуд Барилга 6 давхарт Утас: 75750915 /ажлын өдрүүдэд 8-17 цагийн хооронд анкет хүлээж авна/
- БНУ уурхай: Уурхайн оффис: утас: 75752915
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинАжилтан
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.