Тооцооны нягтлан бодогч ажилд авна
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, холбогдох журам зааварт нийцүүлэн үйл ажиллагааг оновчтой, зөв бүртгэлд тусгах, өдөр тутмын хяналт, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах
- Мөнгөн хөрөнгийн дансны ажил гүйлгээг боловсруулж, холбогдох авлага өглөгийн тооцоо хийж авлагыг хугацаанд нь барагдуулахад хяналт тавьж ажиллах.
- Авлага, өглөг, борлуулалтын бүртгэл тооцоонд хяналт тавьж тайлан тооцоог шалгах, тооцоог тулган баталгаажуулах.
- Тооллого хийх
- Анхан шатны бүртгэл тооцоог үнэн зөв бүрдүүлэх
- Удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 2-3 жил гааль, тээвэр, худалдааны / аль нэгэнд нь / байгууллагад ажиллаж байсан туршлагатай
- MS excel дээр тайлан тооцоо гаргах, дүн шинжилгээ хийх чадвартай байх
- Багаар болон бие даан ажиллах чадвартай
- Dimond программ дээр ажиллаж байсан туршлагатай
- Ажиллах хүсэл эрмэлзэлтэй, эерэг хандлагатай
- Ёс зүйн болон сахилга батын өндөр соёлтой
Нэмэлт мэдээлэл
Мэдээлэл авах утас: 7718 9090, 88888145
Анкетийг хаягаар илгээх буюу компанийн байран дээр ирж анкет бөглөнө.
Ажлын 5 өдөр, оффис хотын төвд.
Хагас жилийн бонустай.
Бусад
БайршилУлаанбаатар хот
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.