Ахлах эдийн засагч /Нью Прогресс Групп ХХК/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Компани эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах гол арга замуудыг тодорхойлж, стратеги төлөвлөлтүүдийг хийх, эдийн засгийн судалгаа шинжилгээ хийх,
- Компанийн ойрын болон хэтийн стратеги төлөвлөгөө боловсруулах, үндсэн чиглэл, зарчмыг тодорхойлж бодлогын баримт бичиг боловсруулах;
- Компанийн стратегийн төлөвлөгөөний боловсруулалтын байдлыг хянаж, заавар зөвлөгөө өгөх;
- Компанийн хөрөнгө оруулалтын шинжтэй шинэ санаанд судалгаа шинжилгээ хийж, хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар дүгнэлт хийж болохуйц мэдээллээр удирдлагыг хангах,
- Шинэ бизнес, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, томоохон үнийн дүн бүхий тэндэрт оролцох талаар санал санаачлага гаргах, ТЭЗҮ болон үр ашгийн тооцоо төлөвлөгөө боловсруулах;
- Хэрэгжиж дууссан төсөл, хөтөлбөр, томоохон хэмжээний тэндэр, ханган нийлүүлэлтийн талаар үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид анхаарах зөвлөмж боловсруулах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй
- Санхүүгийн шинжээчээр мэргэшсэн бол давуу тал болно
- Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан туршлагатай
- Санхүүгийн тайлан, тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
- Бодлогын баримт бичиг боловсруулах чадвартай
- Манлайлах, идэвхжүүлэх, удирдан зохион байгуулах, хяналт тавих чадвартай
- Windows , MS office хэрэглээний программуудыг үр дүнтэй ашиглах, ажлыг хөнгөвчлөх чадвартай
Нэмэлт мэдээлэл
Үндсэн цалин+хагас жил тутамд үндсэн цалинтай тэнцэх гүйцэтгэлийн урамшуулал+сар бүр хангамж/шатахууны талон+гар утасны хөнгөлөлт/+өдрийн 1,2-р хоол
Ажлын байршил: Таван шар, Алтан тариагын замын эсрэг талд, 7-р сараас ХУД, Яармаг Нүхтийн ам руу нүүнэ.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинАхлах менежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.